Өвлийн эхэн сар шувтарч, хүйтний эрч чангарсан ч Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрийн зарим гол нуур гүйцэд хөлдөөгүй байгаа аж. Учир нь өнөө жил тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд олон жилийн дунджаас харьцангуй дулаахан өвөл иржээ. Энэ үеэр аймгийн иргэд шинэ жилийн баярт бэлдэх зорилгоор Хөвсгөл нуур дээгүүр Ханх сум болон ОХУ-руу тээврийн хэрэгслээр зам товчлон зорчих тохиолдол ихэсдэг аж. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг нуур гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсан байна.
Томоохон гол мөрөн нуур олонтой Хөвсгөл аймгийн Тэнгис, Шишгэдийн голоос бусад гол зөвхөн өнгөн хэсэг нь хөлдсөн, нимгэн мөс тогтсон байдалтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл гол мөрөн хадаалж дуусах болоогүй аж. Харин ОХУ, Ханх тосгон руу зорчих шаардлагатай бол Сантын давааны зам ямар нэг саадгүй байна гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, усан замын хяналтын Улсын байцаагч Б.Сэргэлэн мэдээлжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
OORCHLOLTOOS INGEJ BNA