Хөдөөд түлээний модны зах нээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20
Хар мод буюу шинэсний орон гэгддэг Булган аймгийн Бугат суманд модны зах байгуулан ашиглалтад оруулжээ.
Тус сум нь аймгийн төвөөсөө 30 км зайд оршдог бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумтай хиллэдэг учир жилийн жилд түлээ модны хулгайн асуудал тасардаггүй байна. Тийм зохих хууль журмын дагуу түлээ мод худалдаалах зорилгоор зах байгуулснаар хууль бус модны хулгай буурах хандлагатай байна гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
 
Модны захын үйл ажиллагааг Д.Мөнхжаргал ахлагчтай "Дарь-Эхт" нөхөрлөл хариуцан ажилуулж буй аж. Ийнхүү модны захын үйл ажиллагаа жигдэрснээр ирэх онд орон нутгийн төсөвт гоожингийн орлогоор 42.5 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой гэнэ. Сумын ойн сангаас 2018 онд 13164 шоометр түлээний мод бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнийг дагаад ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн ажилгүй иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах боломж ч нэмэгдэж буй аж.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jyyg(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top