Ханхонгор сумын МАН-ын хорооны гишүүд намдаа мал хандивлажээ

2017 оны 12 сарын 20

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын МАН-ын хорооны гишүүд дэмжигчид намдаа мал хандивласан байна. Жаргалант багийн гишүүд 10, Хондот баг-17, Мандах баг -6, Өгөөмөр баг – 8 толгой мал хандивлан Ханхонгор сумын МАН-ын хороо нийт 40 гаруй толгой малтай болжээ. Малчин түмнийхээ буянаар мал аж ахуйтай болсноор гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн тэмдэглэлт баярт үйл ажиллагаан дээр гишүүдээ хонины шөл уулгаж боодгоор дайлах боломжтой болжээ.

Намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж, санал бодлыг нь сонсож, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа Ханхонгор сумын МАН-ын хорооны дарга, Засаг дарга А.Баяр-Эрдэнэ, сумын МАН-ын хорооны дэд дарга Х.Оргилболд нартаа итгэл хүлээлгэн ажлыг нь ийнхүү дэмжсэн журмын нөхөддөө талархая.

Мөн Ханхонгор сумын МАН-ын хорооноос улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэж дөрвөн багийнхаа гишүүдийн дунд спорт, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж, 4 ширхэг мөнгөн аяганы сугалаат азтан тодруулсан нь хүмүүсийн талархлыг хүлээсэн сайхан ажил боллоо.

Мөн караоке тэмцээн зохион байгуулахад 10 баг оролцсоноос н.Пэрэмлэй ахлагчтай Мэргэжлийн сургалттай сургуулийн баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл 50.000. Халхмөнх ахлагчтай Өгөөмөр баг дэд байр эзэлж өргөмжлөл 40.000, Мөнхзаяа ахлагчтай Жаргалант баг гутгаар байр эзэлж өргөмжлөл 30.000 төгрөгийн эзэд болж баяр дээрээ баяр нэмлээ.

Гишүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнд 7 баг оролцсоноос С.Ариунболд ахлагчтай “Өгөөмөр-1” баг тэргүүн байр эзэлж Өргөмжлөл алтан медаль 100.000, Т.Мөнх-Очир ахлагчтай “Өгөмөр-2” баг дэд байр эзэлж Өргөмжлөл мөнгөн медаль 80.000, Ц.Мөнхбадрах ахлагчтай “Бид” баг гутгаар байр эзэлж өргөмжлөл хүрэл медаль 60.000 төгрөгөөр шагнуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top