Асашёорюү Боб Сапптай тулалдана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

 

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюүгийн оролцох нэгэн шинэ шоу олны анхааралд өртөөд буй. Японы “АВЕМА” интернет телевизийн нэврүүлэгт оролцох  үеэрээ тэрбээр хэд хэдэн хүнтэй халз тулаан хийх аж. “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэртэй тус нэвтрүүлэг “АВЕМА ТV”-гээр шинэ он солигдох мөчид буюу 12 дугаар сарын 31-нд дэлхий цацагдах юм байна.

Мэргэжлийн сумогийн их аваргыг маш хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа төдийгүй тэдний дунд маш сонирхолтой нэгэн тулаанч гарч ирэх гэнэ. Тэр хүн бол Монголчуудын маш сайн мэдэх хүн бөгөөд Д.Дагвадорж аваргын төрсөн ах Д.Сумъяабазартай хүч үзэж явсан холмиг тулаанч Боб Сапп аж. Америк хөл бөмбөгөөр хичээллэж байсан тул их аваргыг дэвжээнээс түлхэж гаргах өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Түүнээс өмнө таван ч энгийн өрсөлдөгчийн эсрэг их аварга зэрэг хүч үзэх гэнэ. Тэд их аваргыг дэвжээнээс түлхэж гарган мөнгө авахын тулд хамаг хүчээ дайчлах нь гарцаагүй гэнэ. Тэдний дараа Боб Саппаас гадна нэрийг нь нууцалсан өөр өөр мэргэжлийн хоёр тамирчин хүлээж байгааг мэдээлжээ. Тус тэмцээн сумогийн дүрмээр явагдах боловч алгадах, золгох үед зайлах, тохойлдож мөргөх зэрэг гурван мэхийг хориглосон байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боб(103.26.193.240) 2017 оны 12 сарын 20

Боб Сапп хөл муутай, сайруу хүн. Хүн харахад сүртэй боловч хэд оволзоод л унаад өгдөг эр дээ. Аса энэ хүнээс айж бэргэх ямар ч зүйл байхгүй.

0  |  0
СУМО ТУЛААН БИШ(202.179.24.131) 2017 оны 12 сарын 20

СУМО ТУЛААН БИШ.

0  |  0
Top