Монгол улсын 2017 оны шилдэг сурагчаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний хоёрдугаар сургуулийн 3б ангийн сурагч Д.Цэлмүүн тодорчээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Румин улсад зохиогдсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөжээ.
Түүний дараахан буюу долдугаар сард БНХАУ-д зохиогдсон Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, Монгол Улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтаараа шилдэг сурагчийн өргөмжлөлийг хүртжээ. Д.Цэлмүүн охин таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Ө.Бат-Очир багштай “Таванхан” клубд хичээллэдэг юм. Мөн Д.Цэлмүүнийг Монголын Шатарын холбооны 2017 оны шилдэг шатарчнаар давхар өргөмжилжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
нутгийнхаа охинд баяр хүргэж цаашдын хичээл сурлага, спортын улам илүү амжилтыг хүсье сайхан бна аав ээж дүү нарт нь баяр хүргэе