“Мake up artist” Сабрина: Хэдэн ч цаг болсон нүүр будалтад өөрчлөлт орох ёсгүй

2017 оны 12 сарын 21

Бид энэ удаа “Мake up artist” Сабринаг урьж нүүр будалт болон түүний талаарх сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Тэрбээр зургаан жил энэ салбарт ажиллаж байгаа бөгөөд өөрийн шинэхэн студиэ нээгээд удаагүй байгаа билээ.

 


Та яагаад Sabrina хэмээх нэрээр гарч ирсэн бэ?

- Sabrina гэдэг бол зургаан жилийн өмнө анх фейсбүүк нээхдээ өгч байсан нэр юм л даа. Яг миний жинхэнэ нэр биш. Таван жилийн өмнө нүүр будалт хийж эхлэхдээ ч энэ нэрээрээ явсан. Хүмүүсийн нүдэнд ч тогтоцтой нэр байж таарсан.  Жинхэнэ нэрийг маань н.Ганзул гэдэг.

Ямар мэргэжилтэй вэ?

- Би ШУТИС-ийн Мэдээлэл технологийн их сургуулийг IT инженерийн ангид сурч 2016 онд төгссөн.

Нүүр будалт хэзээнээс хийж эхэлсэн бэ?

- Би өөрөө нүүрээ будах маш дуртай байсан. Намайг энэ чиглэлийг сонирхож эхлэх үед Монголд төдийгүй Дэлхийд нүүр будалтыг хүлээн зөвшөөрдөг болчихсон байсан. Тухайн үед ганцхан нүүр буддаг Bella гэдэг артист байсан. Тэгээд тэр хүн дээр зөвхөн өөрийгөө зөв будаж сурах сонирхолдоо хөтлөгдөн очтол авьяастай байж таарсан учраас надад мэргэжлийн ангид явах санал тавьсан. Би оюутан байсан учраас хэрэгцээнийхээ мөнгийг олж болох юм байна гэж бодож суралцаж эхэлсэн. Гэхдээ эцэг эх маань намайг энэ салбарт ажиллахыг маань зөвшөөрдөггүй байлаа. Бүгд л эрдэм номын мөр хөөчихсөн учраас үйлчилгээний ажил хийлгэх хүсэлгүй хүмүүс л дээ.  Анх эхлэхдээ гэр бүлийнхэндээ “би зүгээр л сургалтын төлбөрөө олох гэж байна” хэмээн учирладаг байлаа.  

Таван жилийн өмнө гэлээ. Багагүй хугацаа шүү.

- Би их сургуулиа төгстлөө энэ салбарт цаашдаа ажиллана гэдэгтээ итгэлтэй биш байсан. Гэр бүл эсэргүүцдэг байсан учраас шүү дээ. 10 жилдээ бас л онц сурдаг хүүхдүүдийн эгнээнд бичигдэж явсан болохоор гэр бүлийнхэн маань намайг эрдэмтэн болно гэж төсөөлдөг байсан. Гэнэт энэ салбарт ажиллахад ялангуяа ээж маань их гайхсан шүү.

Bella-тай хэр удаан хамтарч ажилласан бэ?

- Гурван жил хамтарч ажилласан. /Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top