Сумын ИТХ,ЗДТГ-аас Оюутолгой ХХК-тай хамтран уурхайн ажилчдын суурьшлыг Ханбогд суманд төвлөрүүлэх ажлын эхлэл болох сум орон нутгаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр уурхайчдын санал хүсэлтийг сонсож, хариулт өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажил , ямар мэдээлэл хүсч байгаа зэргийг нь хүлээн авлаа.
Уурхайчид өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож сумандаа гэр бүлээрээ ирж амьдрах боломжийг нээж өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Уурхайд олон жил ажиллаж байгаа ч сумандаа ирж үзээгүй залуус олон байгааг уурхайн удирдлагууд анхааралдаа авч үе шаттайгаар Ханбогд сумтай танилцах аялалыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Уурхайн сайт дээрх төвлөрөлийг багасгаж 2026 он гэхэд үндсэн ажилчдын 50 орчим хувь нь Ханбогдод суурьшсан байх алсын хараатай ажлын эхлэл нь Ханбогдод тавтай морилно уу өдөрлөг юм гэж Ханбогд сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )