Хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын зөвлөлгөөн”-ий үеэр тус аймгийн удирлага 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах "Эрхийн бичиг"-ээр шагнасан байна. Сум сумдаас шагнагдсан малчид долоо хоногийн хугацаатай Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, “Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад саяхан ирсэн байна.
Тус улсад аялаад ирсэн малчдын хувьд, Солонгос оронтой танилцах төдий явсангүй, өөрийн нутаг оронд хэрэгжүүлж болох шинэ санаа, аж ахуйн боломжтой танилцсан байна. Тухайлбал, малчид бусад улсын аж ахуйн хөгжил, бодлогын талаар туршлагатай танилцаж, малынхаа үүлдэр угсааг сайжруулах, түүнээс гарах түүхий эд, ашиг шимийг хэрхэн боловсруулах, зарцуулах талаар мэдлэгтэй болж шинэ санал санаачлагыг өөрийн орон нутагт нэвтрүүлэх шийдлүүдийг олжээ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Газар үзсэн нь л таатай юм. Түүнээ малгүй газраас мал маллана гэж юу сархав. Харин загас идэх хичээлд суусан гэвэл үнэнд нийцнэ.
мал маллах ухааныг хангүгээс сурахдаа тулаагүй байх
OGOTNIIG ZERLEGEER OSTGADAG ES MONGIL ESOND BAIHGUI