Өнөөдөр ”Үндэсний музей” үнэ төлбөргүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Өнөөдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Үндэсний музейн сан хөмрөг 56 мянган үзмэртэй бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалдаг юм. Мөн 1911 оны Цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний тусгаар тогтнолоо зарлан,  VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж байсан түүхэн энэ өдөрт зориулан Зайсанд байрлах “Богд хааны музей”-д ”Шинэ өглөө” үзэсгэлэнгийн нээлт болох юм байна.

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top