Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-өөс эхлэн нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Иймээс тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байгаа ажээ.
А.Уян
Сэтгэгдэл ( 0 )