Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Нэвтрүүлэг өнөөдөр буюу /12.31/-нд Монголын цагаар 19.00 цагт гарах юм. Асашёорюүг түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагнал өгөх онц сонирхолтой реалити сумо бөхийн барилдааныг "Аархал" пейж хуудсаар лайв хийж шууд дамжуулах юм байна. Түүнтэй эхний удаа тамирчин бус энгийн таван залуу өрсөлдөнө. Үүний дараа сүмогоос өөр төрлийн спортын шилдэг гурван тамирчинтай тулалдах юм. Одоогоор Америкийн холимог тулаанч Боб Сапп, Японы жүдо бөхийн шилдэг тамирчин Изүми Хироши нарын нэр тодорхой болоод байгаа билээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
ayaj uzeh ym be
Хүчтэй байж дахин Монсголын хоо нэрийг мандуулаарай.Ард чинь бүхэл бүтэн улс гүрэн чинь байна шүү аврагаа
Дэвжээнээс шалан дээр Дэлхийгээс сансарт нисгэ нисгэ нисгэ. Дэндүү тансаг эх орон чинь Дээлийн зах мушгисан Монголчууд чинь бахархаж байна.