”15-ны цагдаа” цомын эзэнд 1000 америк доллар дагалдууллаа

2018 оны 01 сарын 01

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагч нарыг алдаршуулан олгодог "15-ны цагдаа" цом өргөмжлөл гардууллаа.  

Энэ удаагийн  цомын эзнээр Монголын цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж буй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, харуулын цагдаа Т.Мөнхсайхан тодров. "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан "15-ний цагдаа" хэмээх энэхүү хүндтэй шагналыг уламжлал болгон олгож байгаа. Өмнөх жилүүдэд "15-ны цагдаа" цомыг нэг сая төгрөг дагалддаг байсан. Харин энэ жил шилдгийг тодруулж эхэлснээс хойш 10 жилийн тэгш ой тохиож байгаа учраас 1000 америк доллар дагалдуулан өгөв.  Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 онд шинээр мэндэлсэн 14 хүүхдэд Монголын үрс олон болтугай хэмээн ерөөгөөд 200 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардууллаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top