Баян-Өлгий аймгийн төвд шинэ жилийн үеэр цас унаж, авто зам болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсжээ. Харин Өлгий сумын Хот тохижилтын албанаас замын цасыг хайлуулахад зориулан зургаан тонн давс нөөцөлсөн нь энэ үеэр дууссан байна. Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас хялмаалж буй тул нэмж 10 тонн давс худалдаж авахад шаардагдах хөрөнгийг аймгийн удирдлагуудаасаа хүсжээ.
Өлгий хот нь орон нутгийн чанартай 14 км, улсын чанартай 10 км замтай юм байна. Журмын дагуу бол Улсын чанартай замын арчилгаа, цэвэрлэгээг хувийн компани хариуцах ёстой ч одоогоор хот доторх бүх замын цэвэрлэгээг Хот тохижуулах алба гүйцэтгэж байгаа тухай тус сумаас мэдээллээ. Мөн зориулалтын авто машин техник хэрэгсэлгүй тул гар аргаар цас цэвэрлэж байгаа гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081