Орхон аймгийн аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээнээс үзэхэд өнгөрсөн онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо эрс өсжээ. Өөрөөр хэлбэл 2017 оны тухайн гэмт хэргийг 2016 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн буюу 57 хүүхэд оролцсон байна. Үүний 50 хувь нь хулгайн гэмт хэргээр бүтгэгджээ.
Харин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нэг, хэрэглээний гааз үнэртэж мансуурсан таван хэрэг үйлдэгдсэн байна. Үүнд 14-17 насны буюу ахлах ангийн сурагчид холбогдсон аж. Мөн ар гэрийн хараа хяналт бага, хойд эцэг, эхтэйгээ амьдардаг хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлэн мансуурч байсан ажээ. Дээрх хэргүүдийг шалгаж байгаа гэлээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ТӨРД БУХИМДСАН ИРЭЭДҮЙ