”Таван толгой” ХК говь нутгийнхаа зэрлэг ан амьтныг усгүйдэж харангадахаас сэргийлэх хөв цөөрөм байгуулна

2018 оны 01 сарын 05

 

52 жилийн түүхтэй Ууган “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Номгон, Баян-Овоогийн урд говь, Цэций хайрханы ойролцоо хээрийн ан амьтан ундаалах зориулалтаар худаг, усан сан, хөв цөөрөм,  байгуулахаар боллоо. Мөн байгуулсан хөв цөөрмийнхөө дэргэд өвс, хужир тавих юм. Энэхүү ажил нь 2018 оны 01 дүгээр сараас хийгдэж эхэлнэ.

Манай аймгийн нутаг дэвсгэрт аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг зэрлэг туруутан амьтад нутагладаг. Сүүлийн жилүүдэд говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг маш олон шалтгааны улмаас ан амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай тулгараад байгаа билээ. Тиймээс худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгох нь зэрлэг ан амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгойг буурахаас сэргийлж байгаа юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top