"Зиндаа" сэтгүүлийн "Үл хөдлөх хөрөнгө" булан энэ дугаартаа дэлхийн 110 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг 100 мянга гаруй агенттай, 7,000 гаруй брокер оффистой, дэлхийн #1 үл хөдлөх хөрөнгийн компани "RE/MAX Mongolia"-ийн RE/MAX Partner оффисийн тухай мэдээллийг онцлон хүргэж байна.Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд #1 компани болох RE/MAX Монголд орж ирснээр бид дэлхийн брэндтэй хамт алхаж, олон улсын стандартаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.
RE/MAX дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийд
Энэ удаагийн "Үл хөдлөх хөрөнгө" буландаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд зуучлалаар дамжуулан үл хөдлөхн хөрөнгө борлуулах болон худалдан авахын ач холбогдлын талаар RE/MAX PARTNER оффисийн брокер эзэмшигч М.Мандах, Ч.Ариунжаргал нартай ярилцлаа.
Юуны өмнө манай сэтгүүлийн уншигчдад RE/ MAX Partner Брокер оффисийнхоо талаар танилцуулна уу?
“RE/MAX Mongolia” албан ёсны нээлтээ 2015 оны аравдугаар сарын 2-нд хийснээр үл хөдлөх хөрөнгийн Дэлхийн #1 брэнд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай оффисын хувьд RE/MAX Mongolia-ийн анхдагч оффисуудын нэг. Өнгөрсөн оны тавдугаар сарын 5-ны өдөр RE/ MAX Mongolia-ийн тав дахь оффисоор бүртгүүлж албан ёсны нээлтээ хийсэн. Брокер эзэмшигчээр миний бие болон эхнэр Ч.Ариунжаргалын хамт 11 мэргэжлийн агенттайгаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байна.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалаар дэлхийн хамгийн шилдэг компани RE/MAX-ийг сонгон, франчайз эрхийг худалдан авахад юу илүүтэй нөлөөлөв?
RE/MAX брэндийг сонгохдоо бид их судласан. АНУ-д RE/MAX-ийн R4 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалтад очиж танилцаад: Нэгд. Дэлхийн шилдэг топ 10 брэндийн нэг, Дэлхийн 110 гаруй улсад 100 мянган агенттай, 44 жилийн туршлагатай, үл хөдлөх хөрөнгийн салбарт манлайлагч амжилттай ажиллаж байгаа энэ том гэр бүлд нэгдэж мөр зэрэгцэн хамтран ажиллах Хоёрт. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн #1 компанийн шилдэг техник технологи, өргөн хүрээний маркетингийн сурталчилгаа, арга хэрэгслүүдийг ашиглах, хүртэх, үр дүнг үзэх Гуравт. Олон жилийн туршлага дээр суурилагдсан сургалтын цогц хөтөлбөр, хөгжүүлэлт, бизнесийн хөгжил нь тодорхой зэрэг олон давуу талыг бидэнд олгож байгааг харгалзан RE/MAX-ийг сонгох болсон. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч RE/MAX-ийн нэгэн эд эс нь болж байгаадаа бид баяртай байдаг.
Олон улсын зах зээлд хувь хүн өөрөө үл хөдлөх хөрөнгөө борлуулдаггүй. Цаг зав, зардал мөнгө зэрэг эрсдлийг мэддэг учраас зуучлалын компанид ханддаг. “RE/MAX” Монголд орж ирснээр энэ салбарыг нэг алхам урагшлуулсан болов уу?
Дэлхийд танигдсан брэндээр монголчууд маань гадаадад үйлчлүүлээд аль хэдийнээ мэддэг болчихсон байсан. “RE/MAX ашгүй ороод ирэв үү. Миний амьдарч байсан газар ийм байсан” гээд бараг биднээс илүү мэдлэгтэй байсан нь маш сайхан санагдсан. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээнд хамгийн чухал асуудал бол итгэлцэл байдаг. Өндөр үнийн дүнтэй хөрөнгөө итгэж зуучлуулна гэдэг нь маш том хариуцлага, хариуцлагаа дагаад бизнесийн болон үйлчилгээний чанар яригддаг.
RE/MAX ХХК НЬ АНУ-ЫН ДЕНВЕР ХОТООС ЭХЛЭЛТЭЙ БӨГӨӨД ДЭЛХИЙ ДАЯАР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ФРАНЧАЙЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙГУУЛЛАГА ЮМ
Олон улсад үл хөдлөх хөрөнгийн зуучлал хэрхэн явагддаг вэ?
Олон улсад үл хөдлөх хөрөнгө борлуулах, худалдан авах тохиолдолд мэргэжлийн
байгууллагад заавал ханддаг. Ингэж хандсанаар аливаа эрсдэлээс урьдчилан хамгаалагдах, зах зээлийн бодит үнэд тохируулах, цаг заваа хэмнэх зэрэг олон давуу талтай. Мөн мэргэжлийн үйлчилгээг хүртсэнээр сэтгэл ханамж өндөр байдаг. Мэргэжлийн үйлчилгээ гэдэгт харилцагч үйлчлүүлэгчийн нууцлал, зах зээлийн судалгаа, эргэх холбоо, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавих зэрэг чухал асуудлууд багтдаг. Нөгөө талаас үйлчлүүлэгчийнхээ үнэт цагийг хэмнэж RE/MAX-н дотоод программ дээрээс сонирхож буй байршилд, сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг богино хугацаанд олох боломжтой.
Худалдан авагч сонголт хийхдээ юуг чухалчлан үзэх хэрэгтэй вэ?
Чухал асуулт асуулаа. Хүн амьдралдаа дунджаар 3-5 удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл бүхий л амьдралынхаа хамгийн аз жаргалтай, хамгийн нандин, амар тайван орчныг бүрдүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө сонгохдоо анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах сонголт хийхдээ туршлагатай мэргэжлийн агентаас зөвлөгөө авах нь маш чухал. Барилгын компанийн санхүүгийн чадвар, гүйцэтгэсэн ажлын туршлага, баригдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлтэй сайн танилцаагүй байж захиалгын гэрээ хийгээд орхих нь маш буруу. Өөрөөр хэлбэл барилгын явцтай нь танилцаж, шаардлага тавих, түүнчлэн баригдах барилгын ирээдүйн үнэ цэнэ зэргийг худалдан авагч зайлшгүй судлах хэрэгтэй.
RE/MAX Partner оффисоор үйлчлүүлэхийн тулд хаана очих вэ ?
Манай RE/MAX Partner брокер оффис нь хотын төв цэг болох Улсын Их Дэлгүүрийн зүүн хойно байрладаг. Манай оффис дээр хүрэлцэн ирээд мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл бид баяртай угтан авах болно.
RE/MAX Partner Брокер оффисийн үнэт зүйл юу вэ?
RE/MAX бол агент төвтэй ажилладаг. Тэгэхээр мэргэжлийн шилдэг залуусыг эгнээндээ элсүүлж тэднийг байнгын сургалтаар хөгжүүлж байдаг. Тиймээс манай оффисын үнэт зүйл агент залуучууд юм. Өөр өөр мэргэжилтэй, өөр соёлтой эдгээр залуус бусдаас хараат бус, бие даасан, уян хатан байдлаар ажиллах, бизнесүүдтэй чөлөөтэй харилцах эрх чөлөөнд нэгддэг.
Иргэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандах нь ямар давуу талтай байдаг вэ?
Монголд мэргэжлийн зуучлалын байгууллагаар үл хөдлөх хөрөнгөө зуучлуулах хандлага өсөн нэмэгдэж байна. Энэ нь ч зайлшгүй юм. Мэргэжлийн байгууллагад хандсанаар олон төрлийн эрсдэлд орохоос хамгаалагдана. Зах зээл дээр зарлагдаж байгаа үнэ бодит биш, харин зарагдсан үнэ бодит байдаг. Ямар ч тооцоо судалгаагүйгээр хэт өндөр үнэ хэлчихээд худалдан авалтыг удаашруулдаг, үл хөдлөх хөрөнгийн орж ирэх өгөөжийн эргэлтийг зогсоодог. Тэгээд мөнгөний хэрэг боллоо гээд зарах болохоороо анхны үнээс хэт доогуур маш хямд өгдөг. Тэгвэл мэргэжлийн байгууллагад хандсанаар тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит ханшаар нь богино хугацаанд хурдан борлуулдаг.
МОНГОЛ УЛС RE/MAX-Д НЭГДСЭН 99 ДЭХ УЛС БОЛОВ.
Барилгын зах зээлд орон сууцны борлуулалт хэр байна вэ?
Барилгын борлуулалт үнэ, байршил, чанар, орчин, дэд бүтэц, сургууль цэцэрлэг болон үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Мөн нөгөө талдаа худалдан авагчдын санхүүгийн боломж, санхүүгийн эх үүсвэр, эдийн засгийн байдал зэрэгт ч нөлөөлнө. Бид саяхан нэг жилийн тайлангаа гаргахад, 45 тэрбумын гүйлгээ хийсэн. Зарагдсан үл хөдлөх хөрөнгийн дундаж м.кв 85, борлуулагдаж буй листингийн дундаж үнэ 240 сая, борлуулагдаж буй дундаж хугацаа хоёр сар, борлуулалтын хувь Хан-Уул дүүрэгт өндөр байгаа зэрэг тоон үзүүлэлтүүдээс харахад зах зээл боломжийн байгаа.
“Дэлхий дээр хэн ч “RE/MAX”-аас илүү үл хөдлөх хөрөнгө борлуулдаггүй” гэдэг. Нууц нь юу юм бол?
Олон жилийн туршлага, сургалт, судалгаа, Олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн, ёс зүйн тангараг өргөсөн хэзээд бэлэн агентууд, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн, урьдчилгаа төлбөр авдаггүй үр дүн, зорилтот маркетинг, дэлхийн шилдэг технологи зэрэг энэ бүхэн RE/MAX-ийг сонгох шалтгаан болдог. Мөн RE/MAX өөрийн нэгдсэн программаар дэлхийн хэмжээнд гүйлгээний тоо, борлуулалтын орлого, дундаж орлого зэргийг өдөр, сар, жилээр тооцож байдаг. Үүнээс харахад, RE/MAX –ийн агентын дундаж гүйлгээний тоо бусад үл хөдлөх хөрөнгө зуучтай харьцуулахад гурав дахин их, нэг агентын дундаж борлуулалтын хэмжээ хоёр дахин их зэрэг өндөр үзүүлэлтүүд гардаг. RE/MAX-ийн 100 мянга гаруй агент улс орон үл харгалзан үл хөдлөх хөрөнгө борлуулалт дээр хоорондын хамтын ажиллагааны реферрал системийг бий болгосон. Энэхүү систем нь борлуулалтын тоог маш хурдан өсгөдөг. “Бид өрсөлддөггүй, бид хамтардаг” гэдэг нь энэ юм.
Олон улсын реферрал систем гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?
Худалдан авагч болон худалдагч хоёр талыг хамгийн хурдан хугацаанд, хамгийн дээд сэтгэл ханамжтайгаар холбон үйлчилж, үүнд ямар ч өрсөлдөөн гарахгүй агент бүр харилцан ашигтай ажиллах систем бөгөөд дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийд борлуулах бүрэн боломжтой систем юм. Нэг үгээр хэлбэл RE/MAX-ийн нэг агентад зарах үл хөдлөх хөрөнгө байхад RE/ MAX-ийн нөгөө агентад худалдан авагч байдаг. RE/MAX-ийн өөрийн нэгдсэн Iconnect программ дээр хурдан холбож гүйлгээ хийдэг систем ба үр дүнд нь бүгд хожно. Зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийн 110 улсад энэ программ дээр реферрал гүйлгээ хийгддэг. Энэ утгаараа RE/MAX-ийн техник технологи, реферрал систем хамгийн шилдэг нь.
RE/MAX Partner оффисийн эрхэм зорилго болоод алсын хараа нь юу вэ?
Бид Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн харилцааг дэлхийн стандартад нийцүүлэн мэргэжлийн, найрсаг, хурдан шуурхай зуучлалын үйлчилгээг үзүүлэх, салбартаа тэргүүлэгч хамт олон болох эрхэм зорилготой. Эрхэм зорилгынхоо хүрээнд харилцагч үйлчлүүлэгч нартаа RE/MAX-ийн хувьд харилцагчийн нууцлалын асуудал, тухайн үйлчлүүлэгчийн хүсэл хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн өнөөгийн зах зээлийн бодит байдал, бүхий л боломжууд, үнийн болон зах зээлийн судалгаа зэрэг дээр тулгуурлан зөвлөгөө өгөх мөн итгэлцэл дээр тулгуурлан үл хөдлөх хөрөнгө зуучлах, эцсийн үр дүнгээ үзсэний дараа шимтгэлээ авдаг давуу талууд зөвхөн RE/MAX-д бий.
Танай оффисийн хувьд одоо ямар төсөл, барилгын компанитай хамтран ажиллаж байна вэ?
RE/MAX-н бүх оффисууд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд барилгын шилдэг компаниуд болон шинээр баригдаж буй барилгын нийт төслийн 80 гаруй хувьтай буюу 90 гаруй орон сууц, худалдааны төслүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн нийт оффисуудын хүрээнд 50 мянган лист дээр ажиллаж байна. Үйлчлүүлэгч бидэнд хандсанаар барилгын хийц, харагдац, ирээдүйн үнэ цэнэ, хүрээлэн буй орчин гэх мэт үзүүлэлтээр хэрэглэгч бүрт тохирох сонголтыг хийх боломжийг бүрдүүлж байна.
“RE/MAX” бизнесийн гол модель нь мэргэжлийн агентууд гэж үздэг. Танайх мэргэжлийн агентуудаа хэрхэн бэлтгэдэг вэ?
Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай бүтэн цагаар ажиллах боломжтой, бие даан бизнес эрхлэх сонирхолтой залуусыг бүртгэн авч, ярилцлагын аргаар сонгон шалгаруулж авдаг. Үүний дараа RE/MAX Mongolia-аас зохион байгуулдаг FIRE-UP сургалтанд хамруулж албан ёсны эрхээ авдаг. Мөн агентууд ёс зүйн тангараг өргөдөг. Ингэж бэлтгэгдсэн залуучуудаа оффис буюу ажлын байранд нь давхар сургалт хөгжүүлэлтийг хийдэг. Мөн RE/ MAX Mainstreet –ыг бие даан судлаж түүн дээр байгаа маш олон сургалт, туршлагууд, видео хичээлүүдээс суралцах боломжтой.
Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийд гаргах зорилгоо “RE/MAX” хэрхэн гүйцэтгэж байна вэ?
Брэндээ дагаад харилцагчид хамт явж байдаг. RE/MAX Монголд нээгдсэнээр мэдээж олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, Элчин сайдын Яамд, Төлөөлөгчийн газрууд мөн хөрөнгө оруулагчид хандаж эхэлсэн. Үүнээс гадна хувь хүмүүс Монголд, Монголоос гадаадад захиалга өгч үйлчлүүлж худалдан авалт, түрээс хийсэн байгаа. Дэлхий хавтгай болж байгаа өнөө үед хүн хаана ч ажиллаж амьдрах боломжтой болсон. Хөрөнгө оруулагчид, гадны мэргэжилтнүүд Монголд урьдчилан ирж үл хөдлөхөө сонгоод хэдэн сарын дараа гэр бүлээ авчирдаг байсан бол RE/MAX орж ирсэнээр гадныханд илүү таатай болж байна. RE/MAXийн дэлхийн 110 улсын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн 60 орны хэл дээр хөрвүүлдэг глобал вэбсайт байдаг. Манай оффис дээр гэхэд л Германы иргэн холбогдож үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Тухайн хүн одоохондоо ирээгүй байгаа ч гэрчилгээ нь хадгалагдаж байна. Удахгүй байраа үзнэ, Монголтой танилцана гээд холбогдож байгаа.
Яг одоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой үе мөн үү?
Улаанбаатар хотод орон сууц авах хэрэгцээтэй 180 мянга гаруй өрх, түүний 60 мянга гаруй өрх нь орон сууц худалдан авах чадвартайгаас мөн 60 хувь нь ипотекийн зээлийн эх үүсвэрээр худалдан авах боломжтой гэсэн тооцоо судалгааг Барилгын Яамнаас гаргасан байдаг. Үнийн хувьд хөөс хагарсан, барилгын чанараас шалтгаалж үнэ бодит байдал дээр тогтоод байгаа. Тэгэхээр одоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авах тохиромжтой үе нь мөн үү гэвэл мөн. Авах гэж буй барилгын чанар, байршил, давуу талыг үнээр дамжуулан харах боломжтой, барилгын үнэ энэ үеэс цааш бараг буухгүй байх. Манай иргэд барилгыг олон талаас нь харах бус зөвхөн үнийн дүн хямд гэж худалдан авалт бүү хийгээсэй. Мэргэжлийн агент, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл зөвөлгөө авч эцэст нь шийдвэрээ гаргаасай гэж зөвлөмөөр байна.
Ярилцсан Ш.Адъяамаа
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 0 )