Шуурганд уруудсан малтай иргэд олдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Ойрын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим сумдаар хүчтэй цасан шуурга шуурч, мал хүн уруудах тохиолдол гарсан байна. Тухайлбал Цагааннуур тосгоны иргэн А, Х нар цасан шуурганы улмаас энэ сарын 3-ны оройн 20:00 цаг орчимд тосгоны төвөөс баруун урд зүгт 35 км-д орших Талын толгой хэмээх газраас 1000 гаруй толгой малтайгаа урууджээ.

Малтайгаа уруудсан дээрх иргэдийн талаарх мэдээг хүлээж авсан даруйдаа буюу 23:34 цаг тосгоны захирагч Д.Есболат аймгийн Онцгой байдлын газарт дуулгасан байна. Мөн өөрөө шуурхайлан шийдвэр гаргаж, тосгоны ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 11 хүн, хоёр нэгж техниктэй бүрэлдэхүүн эрлийн ажлыг зохион байгуулжээ. Тус эрлийн багийнхан шийдвэртэй алхам хийж уйгагүй ажилласны хүчинд анх уруудсан цэгээс 13 км газар буюу хилийн бүсээс хоёр иргэнийг  малын хамт эсэн мэнд олжээ. Шуурганаар тэдний 20 гаруй мал осгож хоргодсон байж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top