20 мянган хүүхдийн хувь заяа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Монгол Улсын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь салсан гэсэн статистик байна. Үнэхээр сэтгэл сэртхийлгэм мэдээ. Хамгийн харамсалтай нь энэ бүхний цаана ямар ч гэм зэмгүй хүүхдүүд хохирч байгаа явдал юм. Шүүхийн байгууллагад  гэрлэлтээ цуцлуулах асуудлаар жилд 4000 орчим хосууд ханддаг аж.

Гэрлэлтээ цуцлуулахаар хандаж буй хосуудын цаана ойролцоогоор 1-5 хүртэлх тооны хүүхэд байдаг болохыг албаныхан учирлаж байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 20 мянган хүүхэд гэр бүлийн таагүй харилцаан дунд өсч байна гэсэн үг.  Өнгөрөгч онд гэхэд л гэр бүлийн маргаанаас үүдэлтэй хохирсон 98 хүүхэд Гэр бүл хүүхэд залуучуудын газар бүртгэгджээ. Үүний цаана хуулийн байгууллагад хандаагүй хэчнээн хүүхэд хохирч үлдсэнийг хэлэхэд бэрх юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top