Европт цөөнгүй үзэгддэг гахай хоншоортой, туулай чихтэй, имжин сүүлтэй гайхалтай амьтан АНУ-ын Флоридагийн амьтны хүрээлэнд мэндэлжээ. Африкт орших энэ ховордсон амьтанг Трубкозубы гэдэг байна. Тус хүрээлэнгийнхэн хэлэхдээ “Африкт уг амьтан шоргоолжоор хооллодог тул шоргоолжны ангууч гэгддэг байсан. Харин өдгөө түүний гаднах байдлаас нь өөрөөр тодорхойлох болсон. Тухайлбал, урт хоншоороороо нүх ухаж хоол тэжээлээ олж иддэг тул нидерландчууд түүнийг "Газрын тоорой" гэж нэрлэжээ. Цагийн дотор 50 мянган янзаар сүүгээ хөхдөг бяцхан амьтан удахгүй зутан, өндгөөр хооллож эхэлнэ. Томроод ирэхээрээ урт нь 160 см, жин нь 90 кг болох гэнэ.
М.Гэрэлгуа
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )