Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Д.Сүхбаатар жанжны 125 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа хийжээ. Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутаг орны төр захиргааны зүгээс тусгайлан анхаарч, онцгой ач холбогдол өгч, нэн тэргүүнд Угсаатны зүйн музейд Д.Сүхбаатарын нэрэмжит танхимыг байгуулахаар болсон байна.
Энэ талаар өймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, “Бид шинэ оны эхний хоёр сарыг бүхэлд нь их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ажлын сар болгохоор төлөвлөөд байна. Удахгүй энэ тухайгаа аймгийн Засаг даргад танилцуулна, одоогоор төслөөр явж байна. Ер нь ойн хүрээнд онол практикийн хурал, цэргийн парад, эссэ бичлэгийн уралдаан, буудлагын тэмцээн, түүхэн жүжиг, тоглолт тавих, 2000 оноос хойш төрсөн Сүхбаатар нэртэй иргэдэд болоод 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, явуулын музей ажиллуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Хамгийн гол нь энэ түүхэн хүнийхээ нэрэмжит танхимыг аймгийнхаа музейд байгуулах нэн чухал ажил байгаа юм. Энэ талаар санал санаачлагыг өмнө нь хэлж байсан ч ажил хэрэг болоогүй. Харин бид үүнийг ойд нь зориулж бүтээх болно. Д.Сүхбаатар жанжинтай холбоотой эд хэрэглэл, бичиг цаас, хөрөг зургууд гээд үзмэр болох зүйлүүд маш их байдаг. Үүнийг цуглуулах ажлыг эхний ээлжинд хийнэ...” гэлээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081