Өвөлжилт хүндэрч мал хорогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Шинэ он гарсанаас хойш Баян-Өлгий аймгийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч, аймгийн хэмжээнд 732 толгой мал хорогдсон байна. Үүнээс Дэлүүнд сумд хамгийн олон мал хорогдсон бөгөөд нийтдээ 467 толгой мал хөлдөж, осгож үхжээ. Өнгөрсөн сарын 31-ний өдрөөс энэ сарын сарын 6-ны өдрүүдэд Булган сумын нутгаас бусад нутгаар цас орж, агаарын температур шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус, хөрсөндөө шөнөдөө -35-40 градус хүрч эрс хүйтэрсэн нь малын хорогдол гарахад нөлөөлсөн байна.

Одоогийн байдлаар ихэнх нутгаар 1-5 см, уулаараа 5-30 см цастай байгаа аж. Булган суманд өвөлжилт хэвийн, Сагсай сумын Даян баг, Улаанхус, Цэнгэл, Алтай, Дэлүүн сумын зарим газраар цагаанаар зудархуу, бусад нутгаар хараар зудархуу гэсэн үнэлгээ гарсан байна. Дээрх сумдад өнгөрсөн зун өвс гарц муу байснаас өвөл малын бэлчээрлэлт ийнхүү хүндэрчээ. Ойрын өдрүүдэд цас нэмж орж, салхины хурд ширүүсэж цасан шуурга шуурах төлөв ажиглагдсан тул өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэхээр байгааг мэргэжлийн байгууллага анхааруулжээ. 

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top