Булган аймгийн Баян-Агт сумын ажилгүй иргэдийн тоо 2017 онд өмнөх жилийнхээс 31,5 хувиар буурсан гэсэн нааштай үзүүлэлт гарчээ. Тус сумын удирдлагууд шинэчлэгдэж залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажилласан нь дээрх үр дүнд хүрлээ гэж нутгийн иргэд үзэж байна.
Харин тус сумын Засаг дарга Ж.Ганболд, "Тус сум 3100 гаруй хүн амтай. Тэдний 232 буюу 7,6 хувь нь ажилгүй байсан. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж ажилласнаар энэ тоо буурлаа. Тухайлбал, зөгий үржүүлэх, монгол гутал урлах, нэхий сур элдэх, эдлэл хийх, хүнсний ногоо тариалах зэрэг төслийг сум хөгжүүлэх сангаас 71,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжлээ. Сумын хэмжээнд 132 ажлын байр шинээр бий болголоо." гэв.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна, гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081