Орхон аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2017 оны зун гантай байж байж намар өвлийг зутруухан угтсан. Жилийн эцсийн байдлаар 122.556 толгой мал тоологдсон нь 2016 оныхоос 11.638 толгой малаар цөөрсөн байна.
Үүний гол шалтгаан нь зун нь ган болж өвс, тэжээлээ муу базаасан болон өвөлжилт хүндэрнэ гэсэн урьдчилсан мэдээллийн дагуу малчид малаа их хэмжээгээр эдийн засгийн эргэлтэнд оруулсантай холбоотой аж.
Тус аймагт 12.117 адуу, 21.939 үхэр, 47.823 хонь, 40.648 ямаа, 39 тэмээ өвөлжиж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 882 малчин өрх, 736 мал бүхий иргэн аж төрдөг гэх тооцоо бий. Нийт нутгийн хэмжээнд цас ихээр унаж, зудын байдалтай өвөлжиж буй юм. Иймд орон нутгийн удирдлагууд энэ сарын 21-ээс Орхон, Булган, Сэлэнгэ аймагт өвөлжиж буй малчид эргэж, 11 чиглэлд ажиллаж өвөлжилтийн байдалтай танилцахаар товлосон байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )