Д.Дамба-Очир: Бага насны хүүхэдтэйгээ хол замд цасанд боогдвол бүр хэцүү шүү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хөдөө орон нутагт ажилласан тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан уламжилжээ.

 Тэрбээр, "Хүйтний эрч чангарч байгаа энэ үед Төр засгаас малчидаа анхаарч хөдөө орон нутагт ажиллах үүргийг гишүүддээ өгсөн. Ингээд амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал суманд ОБЕГ-ын дарга Б.Ууганбаярын хамт ажиллаад ирлээ. Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчний голомтонд буй айл өрхүүдэд улсын Онцгой байдлын ерөнхий газраас хүнс тэжээл хүргүүлсний зэрэгцээ, Монгол улсын шадар сайдын багцаас ариутгал халдваргүйжүүлэлтийн авто машин, Эрдэнэдалай сумын аврах эрэн хайх салбарт пургон авто машиныг тус тус хүлээлгэн өглөө. Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд анхаарал болгоомжтой байгаарай. Бага насны хүүхэдтэйгээ хол замд цасанд боогдвол бүр хэцүү шүү." хэмээжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лүнгийн зам(66.181.191.218) 2018 оны 01 сарын 10

Онцгойлон анхааруулъя Баруун зүгийн нутгийг зорьж буй иргэд ЛҮНГИЙН замд анхаарал болгоомжтой яваарай. Бага насны хүүхэдтэйгээ цасанд боогдвол бүр хэцүү шүү.

0  |  0
зочин(202.9.44.66) 2018 оны 01 сарын 10

Зам тавих гэж там болгодогоо одоо ойлгож байх шиг. Нүглээ наманчлах гэж хээр хүүхэд бүү авч яв гэж захиж байна даа хөөрхий

0  |  0
Top