Уржигдар буюу энэ сарын 9-ний үдшийн 20-21 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой УАЗ-469 маркийн автомашин нууранд осолджээ. Мөст сумын Давст багийн Давст хэмээх газарт орших Хагийн нуурт живсэн тэдний тухай мэдээ тухайн өдрийн 20 цаг 55 минутад Ховд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тухайн дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн долоон иргэн, нэг автомашин нийт 19 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ослын газар ажилласан байна. Манхан сумын дөрвөн малчин хурга ишгээ айлын хотонд нийлүүлэхээр явж байгаад харамсалтайгаар тийн осолджээ. Тэдний хоёр нь усанд амиа алдаж, хоёр нь амьд гарчээ. Хагийн нуур хэмжээгээр бага ч давстай нуур учир өвөлдөө бүрэн хөлдөдгүй аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
хагийн нуур биш байлгүй дээ хар ус нуур юм биш үү