Даланзадгад суманд эко автобус иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сараас эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахаар болж байна.

Сумынхаа нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, үйлчилгээний шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс 180,сая.төг, “Говийн оюу хөгжлийн сан”-гийн 360 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандартын шаардлага хангасан, дотоодын инженерүүдийн ур ухаан шингэсэн найман эко автобус үйлдвэрлэж иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ.

 "Нийтийн тээвэрт захиалсан эко автобусууд  эхнээсээ бэлэн болсон тул  хүүхдийн хичээлийн ээлжийн амралттай зэрэгцүүлэн явуулахаар төлөвлөж байгаа" гэдгийг Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх тодотгож байлаа.


 

Дээрх эко автобуснууд үйлчилгээнд нэвтэрснээр иргэд картаар зорчих боломжтойгоос гадна  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан үнэ төлбөргүй зорчих юм байна. Уг эко автобусыг Номинхолдингийн салбар “Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлэжээ.
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаад нутгийн иргэд ихэд сайшааж байв. 

  Түүнчлэн хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг  асуудал нь  ийн  шийдэгдэж байна.

 
Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top