Ноосны урамшууллаа малын тэжээлээр солино

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Засгийн газраас ноосны урамшууллаа тэжээлээр солих боломжийг оны өмнөхөн малчдад олгосон. Өөрөөр хэлбэл урамшуулын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг /МЭҮТ/-т хүргүүлсэн байна. Мэдээлэлд тулгуурлан сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад тэжээл авах зөвшөөрөл олгох юм.

Баян-Өлгий аймгийн "Асгант кент" ХХК өнгөрсөн оны 12 дугаар сард ХХААХҮЯ-тай гэрээ хийсэн ч Мал хамгаалах сангаас зохих хэмжээний мөнгийг хараахан шийдвэрлээгүй байна гэсэн шалтгаанаар тус ажил Баян-Өлгий аймагт хэрэгжиж эхлээгүй байна. Гэрээнд зааснаар 40 кг тэжээлийг 15 мянган төгрөгөөр борлуулахаар заасан аж. Харин компани малын тэжээлээ ноосны урамшууллаар солихыг зөвшөөрсөн МЭҮТ-ийн зөвшөөрөл болон малчны өөрийн бичгээр үйлдсэн хүсэлтийг Мал хамгаалах санд хүгүүлсэнээр санхүүжилт шийдвэрлэгдэж юм байна.

2017 онд Баян-Өлгий аймгийн  малчид 646,8 тонн ноос тушаажээ. Үүнээс 155,7 тонн ноосны санхүүжилт  ченж, компаниуд малчдын гараас авсан ноосоо үндэсний үйлдвэрүүдэд тушаагаагүй гэх шалтгаанаар баталгаажаагүй ба 6300 малчны 494,1 сая төгрөгийн урамшуулал авах эрх нь үүссэн байна.  

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top