Отрын малчдад нүүрс хүргэж өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч цаг агаар уясах хандлагтай байгаа ч цасны улмаас малчид зутарч, өвс тэжээл, түлээ нүүрсний хомсдолтой тулгарч байгаа аж. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн найман сумын нутаг дэвсгэр тал газраа 20-30 см, хунгар газраа 80-90 см зузаан цастай байна. Иймд тус аймгаас 125 тонн нүүрсийг отрын малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэрийг гаргажээ.
 Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэ-Далай, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат зэрэг сумдад тус аймгийн 493 өрхийн 350 мянга орчим толгой мал оторлож байгаа бол аймаг дотроо Баянгол суманд 290 өрхийн 200 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна. Тэдгээр малчин өрхүүдэд нүүрс хүргэх ажлыг зохион  байгуулахаар таван цэг байгуулаад байна гэж Өвөрхангай аймгаас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top