Нефть болон кокс боловсруулах үйлдвэрүүдээ яаралтай бариач ээ, эрх баригчид аа!

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Хятадын дотоодод тонн коксжих нүүрс 391 мянган төгрөгийн үнэтэй байхад манайх зүүн Цанхийн нүүрсийг гурван жилийн турш 70 ам.доллараар борлуулсан билээ. Үүний улмаас Тавантолгойн нүүрс Хятадын эрх баригчдын хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ дарамтлах “Нохойд барьдаг мод”-ны үүрэг гүйцэтгэдэг болсон гэхэд хилдсдэхгүй. Эрх баригчид импортоо хичнээн л бол хичнээн хэмжээгээр нэмэгдүүлж болох Тавантолгой болон бусад компанийн нүүрсээр түрий барин дотоодын уурхайнуудаа шахаж, нүүрсний чанарын стандартыг давхар нэмэгдүүлснээр Монголоос авах нүүрсний үнийг буулгах давхар бодлого хэрэгжүүлж байгаа аж.

Тус улсын Эрчим хүчний үндэсний зөвлөл хэмээх байгууллага хуралдаж, үндэсний уурхайнуудад тавих шаардлагыг чангатгаж, коксжих нүүрсний чанарын стандартыг улам нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Хятадууд ингэж нүүрсний стандартаа чангалсаар манай тал үнэ өртгөө тохирох болоход “чанар, стандарт” яриад эхлэх бололтой. Бүр ахиулаад хэлбэл, манай төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-д гурван жилд 45 сая тонн коксжих нүүрс гаргах гэрээтэй. Манайх бол зүгээр л угаагаад гаргана, илүү боловсруулалт хийхгүй. Харин тэд  угаасан нүүрс авахгүй, илүү боловсруулсан сайн чанарын нүүрс авна гэх зэргээр шантаажлаад эхлэх бололтой. Тэд огт авахгүй байна гэж байхгүй, харин үнийг хамгийн доод хэмжээнд байлгахыг хичээнэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр сая “Танай нүүрсний чанар муу байна. Зээлсэн 250 сая ам.доллараараа өөр юм хийсэн бол ямар их мөнгө олох байсныг бод” гэх зэргээр ярьж 70 ам.доллараар авахаар болсон тэд гэрээ дууссаны дараа “Угаасан нүүрс авахгүй. Та нар өөр боловсруулах үйлдвэр барьтал чинь 70 ам.доллараар авч л байя” гэж ярих нь. Манайх мэдээж, одоо болтол угаахаас өөр үйлдвэр төлөвлөөгүй байгаа улсууд дараагийн төвшний боловсруулалт хийх үйлдвэр барих гэсээр байтал гурван жил өнгөрнө. Үүний дараа Хятад цэвэр кокс л авна, боловсруулсан нүүрс авахгүй гэх ч боломжтой. Ингэхдээ “Танай нүүрснээс кокс ялгах гэж бид нар зовж байна” гэхээс ч сийхгүй болов уу. Энэ бол зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н тухайд юм. Харин “South gobi energy resource” зэрэг компаниудад бол эрх баригчид нь хүсэх л юм бол шууд стандартын шаардлага хангасан нүүрс авна гэж хэлж чадна.       

Тэд дотоодын уурхайнуудад аюулгүй ажиллагааны стандарт, нүүрний чанарын стандарт төдийгүй олборлолтоо нэмэгдүүлэхийг мөн даалгасан байгаа. Ингэснээр нүүрсний бүх уурхайнууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай болсон байна. Учир нь Хятадын коксжих нүүрсний хэрэглээ жилээр биш сараар нэмэгдэж байгаа юм.  Хятадын нүүрсний хэрэглээ буурна гэх мэт мэдээлэл нь ор үндэсгүй зүйл. БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өнгөрсөн нэг жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Шаньси мужийн коксжих нүүрсний уурхай нэг тонн нүүрсээ 1871 юаниар зарж байв. Энэ бол 385.426 төгрөг гэсэн үг.  Ам.доллараар тооцвол 296.5 болно.

Коксжих нүүрсний арвин их баялагтай ОХУ-д хүртэл коксжих нүүрсний үнэ өсөх хандлагатай байна гэж байна. Гэхдээ энд эрэлт өссөнөөс бус, нөөц багассанаас болж үнэ нэмэгджээ. Ингэхээр манайх цэвэр кокс хийх зорилго руу хүссэн ч хүсээгүй ч явах шаардлагатай байгаа биз.     

Манай эрх баригчид нефть боловсруулах үйлдвэр барих зөвшөөрлийг дотоод, гадаадын компаниудад өгсөн. Нэг үйлдвэр нь гэхэд л жилд хоёр сая тонн нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж дуулдсан. Манай жилийн хэрэгцээ одоогоор жилд сая хүрэхгүй тонн. Тиймээс бид дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаад зах зээл рүү баялгаа өртөг нэмүү үнээр борлуулах шаардлага бий. Үүнд нэн тохирох үйлдвэр бол юун түрүүнд кокс хийх үйлдвэр юм.    

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tiim(103.57.95.204) 2018 оны 01 сарын 19

DEER UEIIN ATGAALJIN HAR MANGASIIN ULGERT ODOO ITGEH ITGEH N YU L BOL UURHAIN NOOTSIIG YAG ONOJ TOGTOOJ HENCH CHADDAGGUI TAAJ TOGTOODOGIIG TOR ZASGIINHAN MEDEHGUI TEMTSEED NOGOO TALD N TEMTSELIIG ASHIGLAJ MONGO IDEH GEJ HUULIIIG BULHAITAI BATLUULAH GEJ UZEJ TARDAGIIG IL BOLGOH HEREGTEI ENE L ORCHIN UEIIN ULGER

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
lerd(103.57.92.212) 2018 оны 01 сарын 17

HOVSGOL AIMGIIN FOSFORITIIN ORD ULAAN SHUGMIIN URD ORDOG ZES HAILUULAH UILDVER BARIHAD FOSFOR HEREG BOLDOG

0  |  0
Зочин(202.9.41.122) 2018 оны 01 сарын 16

Нүүрсээ боловсруулаад утаанаасаа ч салах, ашиг ч олох боломж байна шүү дээ.

0  |  0
Мммм(182.160.3.234) 2018 оны 01 сарын 16

Боловсруулах үйлдвэр барьлаа гээд манай нөөц манай олборлолт гэж байгаа бил үү

0  |  0
зочин(119.40.103.162) 2018 оны 01 сарын 16

Иргэд бид энэ Хүрэлсүхийн засгийн газарт л итгэж байна даа, энэ бүх төслийг хөдөлгөж амьдрал ахуйг маань тэтгэх байх гээд л

0  |  0
Top