Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Админ | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Өнөө жил гол мөрний ус өмнөх жилүүдээс нэмгэн хөлдөж, иргэд орон нутгийн мэргэжлийн байгууллагынхны сэрэмжлүүлэг, анхааруулгыг үл тоосноос болон нуур, голд осолдсон тохиолдол нэг бус удаа гарсан. Монголын цэнгэг уст Хөвсгөл нуурын хувьд ч мөн  олон жилийн дунджаас нимгэн хөлдсөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Хөвсгөл нуурын мөсний зузаанд хийсэн хэмжилтээр Рэнчинлхүмбэ сумын нутгийн Жиглэгийн ам орчимд 10 см, Жичин уулын ойролцоо 20 см, Жанхайгаас Хатгал тосгон хүртэл 30-45 см, хамгийн зузаан нь зарим газраар 50 см хөлдсөн байгаа нь олон жилийн дунджаас нимгэн байгаа гэнэ. Нуурын ус хөлдсөнтэй холбогдуулан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын иргэд зам товчлон зорчиж буй тохиолдол гарсан учраас аюулгүй байдлаа хангах үүднээс зорчихгүй байхыг анхааруулжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top