Н.Наранбаатар: Аймгуудаас манайх анх эко автобус нэвтрүүлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

 

 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж,  2017 онд хийсэн ажлынх нь талаар тодрууллаа.

-Өмнөговь аймгийн хувьд оны өмнөхөн өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгуудын тоонд нэрлэгдэж байсан. Он гарсаар харьцангуй налгар өвөл болж байх шиг. Өнгөрсөн онд өрнүүлсэн ажил үйлс бүтээн байгуулалтын талаар эхлээд ярьвал ямар вэ?

- Саяхнаас малын амны цастай болж тохитой сайхан байна. Өнгөрсөн жил Өмнөговьчууд бидэнд өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Жилийн эцсийн мал тооллогоор хөдөлмөрч малчдын маань хичээл зүтгэлээр мал сүрэг таван төрөл дээрээ өсч 2 сая 600 мянган толгойд хүрч өмнөх оноос 300 мянгаар өссөн. Хүн амын тоо 64 мянгад хүрлээ. Мөн эдийн засаг нийгмийн хувьд эерэг сайхан жил байлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн 2017 оны төсөв 134,1 тэрбум, Улсын төсөвт 29,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажилласан байна. Энэ оны төсөв 171.4 тэрбум төгрөгөөр батлагдаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.  2017 онд улсын төсвөөр 3,2 тэрбум, орон нутгийн төсвөөр 59,8 тэрбум, төсөл хөтөлбөрөөр 10,1 тэрбум, нийт 73.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан гүйцэтгэлээ.

-Ер нь Даланзадгад сумын төвдөө ямар ямар ажил өрнүүлсэн бол?

-Даланзадгад сумын төвд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй тавьсан нийт 280 ширхэг пин амбаар, контейнерийг нүүлгэн шилжүүллээ. Даланзадгад сумын төвийн 3,3 км гэрэлтүүлэгтэй автозам, 11 км явган зам, 7000 орчим м.кв зогсоолыг барьж байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүллээ. Даланзадгад сумын Ажнай талбай- Соёл амралтын хүрээлэн чиглэлд 1,9 км дугуйн замыг 600,0 сая төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа. Даланзадгад сумын төвийн болон гэр хорооллын автозамын дагуу 6 км автозам тавьсан. Даланзадгад суманд 96,0 сая төгрөгөөр Гурвансайхан, Малчин, Нисэх хорооллуудад ухаалаг ус түгээх байрыг шинээр ашиглалтад оруулж сумын 1,8,4,5-р багуудын 15,8,3,29-р ус түгээх байруудад 46,9 сая төгрөгөөр ухаалаг ус түгээх төхөөрөмж суурилууллаа.  Мөн Сумдын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг төлөвлөн, 2017 онд Ханхонгор, Баян-Овоо сумдын төвийг орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.

-Даланзадгадад эко автобус явж эхлэх гэж байгаа мэдээ байна. Мөн зарим хорооллын агаарын шугам дэд станцуудыг барих ажлуудын гүйтцэтгэл ямар шатанд яваа вэ?  

-Аймгууд дундаас анх удаа эко автобус нэврүүлэх гэж байна л даа. Нийтийн тээвэрт найман “Экобус” бага оврын автобус 396.0 сая төгрөгөөр шийдвэрлэж одоо удахгүй ашиглалтад хүлээж авахаар болж байна. Даланзадгад сумын Хавцгайт хорооллын 22.5 га газарт 294 айл өрхийг хамарсан нийт 4,9 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажил, Радио хорооллын 14.7 га газарт 196 айл өрхийг хамарсан 3,1 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ашиглалтад орууллаа. Ингээд яриад байвал томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд их хийгдсэн Өмнөговьчууд бидэнд үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Бид аль болох бүх салбартаа хүрч ажиллах зорилго агуулж түүндээ ч хүрэхийн төлөө хичээж ажиллалаа.

  Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 81 км хатуу хучилттай автозамын 25 км автозамыг ашиглалтад орууллаа Даланзадгад сумын төвийн хоногт 3000м3 бохирыг 98% цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж, 10,5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлж мөн Даланзадгад суманд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг 948,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. ГУРВАН БАЙШИНТ буюу Ханбогд сумын Хайрхан багийн төвийг орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр бүрэн засварлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх талаар анхаарч ажиллаа.

- Боловсролын асуудал улс орны хэмжээнд хөндөгдөж яригдаж буй чухал сэдэв болоод байна. Энэ  чиглэлээр ямар ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласан бэ? 

 - Улс орны ирээдүй боловсролоос шалтгаалдаг болохоор аргагүй л дээ. Энэ чиглэлээр багагүй ажил зохион байгуулсан байна. Багш нарын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх “Багш хөгжил” сургалтыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн 160 багшийг хамрууллаа. Матемитикийн сургалтын чанарыг сайжруулах "Массын олимпиад", элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан гурван сурагчид 4 сая төгрөгийн дэмжлэг, онцгой амжилт гаргасан хоёр сурагчид оюутны тэтгэлэг, улсын олимпиадад байр эзэлсэн гурван багшид 20 сая төгрөгийн шагнал урамшуулал олгосон. Боловсролын салбарт амжилт гаргасан багш сурагчдыг бодлогоор дэмжиж ингэсний үр дүнд ЭЕШ-ийн нийт оноогоор улсдаа дөрөвдүгэр байрт жагссан амжилт гаргалаа.

 Мөн аймагт дутагдалтай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт нийт 102 оюутан хамрагдсан. 2018 онд 30 оюутан сургуулиа төгсч гэрээт газруудад ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зорилгоор 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган, мэргэжлийн багш нарыг урилгаар ажиллуулж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэн 100 орчим сая төгрөгийг зарцууллаа. 11 дүгээр цэцэрлэгийн барилгын их засварыг хийж ашиглалтад өглөө. Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна. Сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахаар Даланзадгад сумын 1, 5 дугаар сургуулийн биеийн тамирын талбай, 1, 25, 26 дугаар цэцэрлэгийн гадаа тоглоомын талбайн тохижилтын ажлыг 268.0 сая төгрөгөөр хийж гүйцэтглээ.

 Манлай суманд 320 хүүхдийн сургуулийн барилга, Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн спорт заалны барилгыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 796.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа. “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр” түлхүүр хөтөлбөрийн хүрээнд: “Төлчин хүүхэд” арга хэмжээ 43 хүүхэд, “Хөдөлмөр зуслан” арга хэмжээ 60 хүүхдийг хамруулж мал аж ахуйтай танилцуулан хөдөлмөрт сургаж ажиллалаа.

 Даланзадгад сумын 2,3,4 дүгээр сургууль, Боловсрол Соёл Урлагийн Газарт ур чадвар сайтай математикийн багш нарыг урьж гэрээ байгуулан ажиллуулж байна. Даланзадгад сумын 2,5 дугаар сургуульд Англи хэлний иж кабинетийг байгуулсан. "Сайхан бичигтэн-Өмнөговьчууд" 3 сарын аян, "Эрдмийн хишиг" олимпиад, "Үндэсний бичиг үсгийн өдөр" арга хэмжээг тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 5181 хүнийг хамруулсан гээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт, багш сурагчдыг дэмжих, сургах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

 -Харин эрүүл мэндийн салбартаа хэрхэн анхаарч ажиллав?

-БОЭТ-ийн барилгад 2017 онд улсын төсвийн 1.9 тэрбум төгрөг, Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төв 1 тэрбум 88 сая төгрөг, “Сэргээн засах төв”-ийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа. “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөр 1. Эрүүл мэндийн төвүүдэд 18-аас дээш насны 17600 иргэн эрт илрүүлгийн шилжилгээнд хамрагдлаа 2. 2000 иргэн элгэний В, С вирустэйг тогтоож 3. 500 гаруй иргэн В, С вирусын эмчилгээнд хамрагдлаа

 Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр 55-аас дээш ахмадад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тусгай хөтөлбөрийг аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна. БОЭТ-ийн харьяанд 1-р сургуульд шүдний кабинет 49.9 сая төгрөгөөр байгуулж, шүдний кабинетийн эмчийн тоог хоёроор нэмэгдүүллээ Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ЭХЭМҮТөвөөс эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмч нарыг урьж, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, багийн эмч, хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа.

 Явуулын нарийн мэргэжлийн 18 эмчийн бүрэлдэхүүнтэй баг Ханбогд, Цогтцэций, Номгон, Гурвантэс, Даланзадгад сумын Энхийн хүслэн өрхийн ЭМТөв дээр 12 хоног ажиллаж, иргэдэд нийт 4705 үзлэг, шинжилгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүллээ. БОЭТ-ийн Халдвартын эмнэлгийн засварын ажил, улсын төсвийн 98.0 сая төгрөг. БОЭТ, ЗӨСТ, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор, Булган, Ханбогдын Хайрхан баг, Ноён, Баяндалай, Мандал-Овоо, Манлай сумдад түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх ажилд 356,7 сая төгрөг БОЭТ, сумдын эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн 19 чиглэлийн тоног төхөөрөмж, эх барих, нярайн, нөхөн сэргээх өрхийн эмнэлгүүдэд 43 тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 161.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллаа БОЭТ, сумдын эмнэлгийг яаралтай тусламж, эх барих, лаборатори, дүрс оношлогооны, өрхийн эмнэлгүүдийг эх, барих, нярайн, нөхөн сэргээх төхөөрөмжөөр хангах, Ноён сумын сум дундын эмнэлгийг амьсгалын аппаратаар хангах ажлуудыг 189,0 сая, төгрөгийн хөрөнгөөр нийлүүлж, хүлээлгэн өгч ажиллаа.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 18

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top