Алга болсон иргэний цогцсыг олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс Бугат сум руу гэртээ харихаар иргэн О гарчээ. Түүнийг алга болсон тухай дуудлага тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу 12-ний өдөр аймгийн онцгой байлын газарт ирсэн байна.

Дээрх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын найм, сумын Цагдаагийн хэсгийн хоё алба хаагч, орон нутгийн 34 иргэн, нийт 44 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тэр даруйд зохион байгуулжээ.

Гурван өдрийн турш хайсаны эцэст өчигдөр буюу 15-ны өдрийн 12:35 цагийн орчимд түүний цогцсыг олжээ. Тодруулбал, Бугат сумын төвөөс зүүн зүгт 12 км-т орших тус сумын Дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр “Есөн салаа” гэдэг газраас цогцос олдсон аж. Тус аймгийн Цагдаагийн газар нас барсан шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top