Зөгийн үүр хөтөлбрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд салбар бүрт туршлага солилцох, мэргэшил дээшлүүлэх урт богино хугацааны сургалтуудад иргэдээ хамруулж ирсэн.
Энэ удаад эрүүл мэндийн салбарын дунд шатны мэргэжилтнүүд буюу СУВИЛАГЧ Тайвань улсын Тайпэй хотод туршлага судлах, богино хугацааны сургалтад хамруулахаар өнөөдөр эрхийн бичгийг нь гардуулж өглөө.
БОЭТ болон сумдын ЭМТөвийн нийт 10 сувилагч хамрагдаж байгаа бөгөөд тус улсын Эрүүл Мэндийн Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны санал солилцож гэрээ байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )