Гурвантэсчүүд ”Сауд гоби коэл транс” компанийн лизензийг цуцлаж өгөхийг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол уул уурхайн бүс нутаг. Гурвантэс суманд уул уурхайн хор хөнөөл өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, малчид иргэд, хүнсний ногоо тариалагч хүмүүсийн амьдралд яаж сөргөөр нөлөөлж байгаа тухай бодит байдлыг олон түмэнд хэлж ярьж ойлгуулж газар нутгаа хамгаалахын тулд сумын иргэд, малчид, хүнсний ногоо тариалдаг хүмүүсийн төлөөлөл өвлийн цас хүйтэнд 1000 км-ын холоос Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал хийлээ.

Лиценз нэрээр гарын үсэг зурж газар ухах зөвшөөрөл олгодог эрх бүхий хүмүүс болон Монгол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийг Гурвантэсийн иргэдийн ярьж байгаа бодит байдалд анхаарлаа хандуулж эрүүл аюулгүй байдлыг хангасан шийдвэр гаргаасай гэж говьчууд хүлээж харж байгаа.

Байгаль орчны байцаагчаас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Гурвантэс суманд 38 лиценз байна. Үүнээс: 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь:

1. Эс жи эс

2. Чинхуа мак нарийн сухайт

3. МАК

4. Өсөх зоос

5. Жавхлант орд Ашиглалтын зөвшөөрлөө авчихсан ухаж зөөхөөр зэхэж байгаа уурхайнууд олон байна.

6. Хайрхан толгой

7. Сауд гоби коэл транс

8. Монгол чадал

9. Сауд гоби коэл транс компани нүүрс олборлохоор шангаа татаад техник хэрэгсэл хүн хүчээ авааччихсан байна. Үйл ажиллагааа явуулж буй уурхайнуудаа ашигтай ажиллуулахын оронд ахиад уурхай нээгээд газар нутаг сүйтгэж малчин мал хоёр байх газаргүй боллоо, хайчих вэ. Худаг ус, гол ширгээд барагдлаа. Анхааралдаа аваач ээ. Нэг баг, сумын нутагт хичнээн лизенз олгочихов гэж бодолцож үздэг төрийн бодлого байна уу. Тост тосон бумбын нурууны зүүн үзүүр Хөхөлзөхийн говийн Хөвд Хуршуудын гол аварч үлдэхийн төлөө Гурвантэс сумын ард иргэд өмгөөлөгч авч 20 сая төгрөгөөр хөлсөлсөн. Бодит байдлын талаар ярьсан малчид ногоочдынхоо үгийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(27.123.214.107) 2018 оны 01 сарын 20

Nutgiin irged ami nasaa zaliod ch hamaagui temtsee, ta buhnii omnoos neg saihan zaluu ami nasaa ogson shuu, teriig buu martaa

0  |  0
juulchin(103.57.95.204) 2018 оны 01 сарын 19

OMNOGOVIIG IIM BOLSONIIG ZARIM ERH BARIGCHID ODOO HURTEL MEDEEGUIN BILEE

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

Төр засаг хөдөөний малчдыг хот руу хөөж явуулчихаад хөдөө газар эзгүйрчихээр байгалийн баялаг руу нь дураараа орж болох бодлогыг баримталсанаар хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл ихэссэн гэж бодож байна шүү.

0  |  0
Top