Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018 оны 01 сарын 19

 

Зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.

Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилах юм.

Одоогоор нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Өвөлжилт 110 суманд хүндэрчээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top