УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын санаачлагаар "Говийн хүү сан"-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Оюуны дэвжээ-2018" тэмцээн ӨМНӨГОВИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд нийт 22 байгууллагын баг, хамт олон оюун билэг, бүтээлч сэтгэлгээ, авъяас чадвараараа өрсөлдөж 1-р байранд Хилийн цэргийн 0131-р ангийн "ХИЛЧИН" баг, 2-р байранд Цагдаагийн газрын “АВРАЛЫН 8 ИЛЧ” баг, 3-р байранд Даланзадгад сумын ЗДТГ-ын “ДАЛАНЗАДГАДЫН ИРВЭСҮҮД” баг, "Шилдэг санаа"-г Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн “ЦАГААН СОНДОР” баг, Шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын “HAPPY FAMILY” багууд шалгарлаа.
Төрийн болон Төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, нийгмийн идэвхийг сайжруулах, аймаг орон нутгийнхаа хөгжлийн үндсийг тодорхойлохыг зорьсон "Оюуны дэвжээ-2018" тэмцээнд амжилттай оролцсон байгууллагуудаа "Хөгжих итгэл Зүтгэх сэтгэл" дор нэгдсэнд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )