Нуур голын ус өмнөх жилүүдийнхээс нимгэн хөлдсөн тухай Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд байнга анхааруулсаар байгаа. Харин иргэд анхааруулгыг үл тоон зам товчлох зорилгоор томоохон нуур голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрч осолдсон тохиолдол он гарсаар хэд хэдэн удаа гарсан. Ялангуяа Хөвсгөл нуурын ус маш нимгэн хөлдсөн тул түүгээр зорчихгүй байхыг анхааруулж, нутгийн Захиргаанаас хориглох хүртэл арга хэмжээ авсан.
Гэвч энэ сарын 21-ний шөнө Мөрөн хотоос Ханх сумын чиглэлд зорчиж явсан 11 зорчигч бүхий уаз фургон авто машин Хөвсгөл нуурт цөмөрчээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Машин нуурын гүнд живсэн тул татаж гаргах боломжгүй болсон аж. Зорчигчид Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нар бөгөөд Мөрөн хотод залуу багш нарын уралдаанд оролцоод буцаж явсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Jiliin jild l iim yum bolj bh yumaa. Ene Huvsgul aimgiin udirdlaguud jaahan bodmoor bh yum. Yadaj deesheegee ih huralddaa dalai deeguuree busad ornii jishgeer guur taviylah sanaag sanal bolgoj bolddogui yum yy?