Тавантолгойн нүүрсчид Ханги боомтыг сонгосон уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордоос  Ганц модны боомт чиглэлийн нүүрсний тээвэр хэл ам дагуулсаар олон сарыг үдэв. 100 гаруй км үргэлжилж байсан нүүрсний тээврийн урт цувааг Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу цэгцэлж хумьсан ч Хятадын талын  компаниудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Хятадын компаниуд жолооч нараа турхирч Ганц мод боомтын хилийн цаана авто машины бөөгнөрөл үүсгэн хил хааж, нүүрсний тээврийг зогсоох арга хэмжээ авсан. Түүний улмаас манай Засгийн газар Хятадын талтай хэл амаа ололцохоор уулзалт зохион байгуулан, мөн л биелүүлэшгүй даалгавар нөгөө талаас тулгаад буй. Өөрөөр хэлбэл Тавантолгой дахь хятад компаниудын эзэд манай Засгийн газарт дөрвөн болзол тулгасныг өмнө нь мэдээлсэн. Тэрхүү шаардлагыг дахин сануулья.
1. Уртын урт тээврийг хуучнаар явуулах
2. Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
3. Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
4. Хятад жолооч тээвэрт явахад визийн дэмжлэг үзүүлэх... гэсэн байгаа юм.
 
"Хойноос ирээд хот манайх" гэдгийн бодит үлгэр энэ. Энэ дөрвөн шаардлага бол Хятадын компаниудын манай талд тавьсан шаардлага. Эдгээр асуудлаас үүдээд ахин нэг хууль зөрчсөн "нүүдэл" Монголын нутаг дэвсгэр дээр гарах болсон тухай яригдаж эхлэв. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумруу шөнө дөлөөр нүүрсний цуваа сэм гэтэх болсон тухай ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Тодорхойлж хэлбэл Таван толгойн нүүрсийг Ханги боомтоор сэм гаргаж байгаа байх нь. Саяхан буюу энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон "Хариуцлагтай уул уурхай-Хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөлгөөний үеэр энэ асуудал сөхөгдөхөд, нэг хэсэг нь үнэн гэж баталж, нөгөө нэг нь үгүйсгэсэн байх юм. Хэрэв тийш тээвэр хийж байгаа нь үнэн бол Өмнөговь, Дорноговийн нутаг талхлагдаж дуусна. Цаашлаад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр ч нүүрсний тээврийн мананд хучигдаж мэдэх нь. Таван толгойгоос Хангийн боомт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьж, нүүрс тээвэрлэх асуудал уг нь холбогдох яам, Засгийн газрын түвшинд яригдсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор замын трасс батлаагүй төдийгүй тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна.
 Ханги боомтоор Таван толгойгоос нүүрс тээвэрлэн гаргаж байгаа асуудлыг Хатанбулаг сумын Засаг дарга лав үгүйсгэж байгаа аж. Харин энгийн иргэд сайн мэдэх аж. Тэгэхээр Засаг дарга С.Эрдэнэболдод харагдалгүй нүүрс тээвэрлэж байна уу, өөр асуудал давхар байна уу...
Хангийн боомтоор одоогоор Мон лаа” ХХК, 137 км, “Их говь Энержи” 63.3 км,”Си Өү Ай Эл” ХХК 57.8 км, концессийн 90 км, нийт 348.1 км замаар нүүрс тээвэрлэн гаргаж байгаа аж. Ямартай ч Таван толгойгоос Ганц мод боомт хүртэлх "түгжрээ"-нээс гарсан нүүрсний компанийхан Хангийн боомтыг чиглэн шөнөөр тоос босгон хурдалж яваа байх нь. Дээр дурдсан хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Орон нутгийнхан үүнийг мэдэхгүй байна. Таван толгойгоос нүүрс тээвэрлэж байгаа нь үнэн. Өмнөговь аймаг дахь Ганц модны боомтоор нүүрс гаргахгүй болохоор компаниуд дөтлөөд манай аймгийн нутгаар тээвэр хийж байна. Та нар үүнийг маш сайн нягталж хяналт тавих хэрэгтэй” гэж дурдсаныг үзвэл энэ явдал үнэн байж таарлаа.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lolo(103.212.118.221) 2018 оны 01 сарын 30

TAVANTOLGOIN TSEG BURUU HATGAJ

0  |  0
B(202.9.43.203) 2018 оны 01 сарын 23

Hen hyanaad bnaa.nuguu hil hamgaaldag hiliinhen gaaliinhan n haichsan bee....haha..ene uls yu bolood bnaa battulgaaa.dvvreg heseed l daldagnaj bhaar ter hil deer ochij ajlaa hii l dee...hudlaa zangiraad l bhiin..hiij bga um alga..

0  |  0
Zocin(150.129.142.232) 2018 оны 01 сарын 23

Manaihan ene jenko battulga ih gar muutai nohor bna svv zaigaa tabiacee

0  |  0
Irgen (223.39.188.41) 2018 оны 01 сарын 23

Hamag yam ene jenko goos bolj bgaa yam tumur zamaa tavisan bol udiid iim olon nutag talhlagdahgui bgui yu

0  |  0
Top