Ховд аймгийн ихэнх сумын нутгаар өвөлжилт хүндэрч, аймгийн хэмжээнд 11,0 мянган толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17-21-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, Алтайн өвөр говиор цаг агаар тогтуун, бусад сумдын нутгаар энэ сарын сүүл хүртэл хүйтний эрч сулрахгүй байх төлөвтэй, цагийн байдал улам хүндэрч болзошгүй байгаа аж.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр ОХУ-аас оруулж ирэн орон нутагт олгож байгаа тэжээлээс эхний ээлжинд өвөлжилт хүндэрсэн сумдад олгохоор төлөвлөж байгаа гэнэ. Цаг агаарын дээрх нөхцөл байдлаас үүдэн тус аймгийн Онцгой байдлын комиссын гишүүд сумдад хуваарилагдан ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөн ажиллаж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )