Халуун усны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

"Улаанбаатар дулааны шугам сүлжээ" компаниас зуны засвар үйлчилгээ, авто замын засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 16-наас долоодугаар сарын 1 хүртэл халуун усны хязгаарлалт хийхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд хийх халуун усны хязгаарлалтын хуваарийг танилцуулъя.

Тавдугаар сарын 16-наас долоодугаар сарын 1 хүртэл Хүүхдийн урлан бүтээх төв, Хүнсний IV дэлгүүрийн орчмын орон сууц, аж ахуйн нэгжүүд,  монгол  III сургуулийн  орчим, Зүү тариурын үйлдвэрийн орчмын орон сууц, аж ахуйн нэгжүүд, "Авто плаза" төв, "Дашчойлон" хийд, МУИС-ийн Гадаад оюутны байр, Гаалийн ерөнхий газар.

Тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 20 хүртэл "Монро импэкс" компанийн орон сууц, Кубын Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам орчмын орон сууцнууд. "Түшээ" дээд сургууль, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Байгалийн түүхийн музей, Бага тойруугийн ес, 47 дугаар байр орчмын хэрэглэгчид.

Тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 1 хүртэл "Ган зам" зочид буудал, "Ханбүргэдэй", "Наран" их дэлгүүрийн орчим, Богд-Ар хороолол болон Төмөр замын хорооллын бүх орон сууц.

Тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 26 хүртэл Бага тойруугийн хэрэглэгчид буюу "Цэцэг" төвөөс Ус цаг уурын хүрээлэн, Соёл урлагийн их сургууль, Чингэлтэй дүүргийн эмнэлэг, "Залуучууд" зочид буудал, Хятадын ЭСЯ, Спортын төв ордон, "Улаанбаатар" зочид буудал орчмын хэрэглэгчид.

Тавдугаар сарын 15-30 хүртэл Баруун өмнөд үйлдвэрийн дүүргийн бүх хэрэглэгч, Цэцгийн хулэмжүүд, "Улаанбаатар менежмент", "Фада" ХХК, “Говь-2" үйлдвэр, "Нийслэл Өргөө", "Хөсөг" компани, "ЧММ" ХХК, "Витафит" ундааны үйлдвэр, "Комит" компани, "Хасу Мегаватт" ХХК, Хан-Уул дүүргийн үйлдвэр, албан газрууд, хуучнаар СОТ-3 буюу "Зарубежстрой", "Вагнер Ази", "Говь-1", "Материал имлэкс", Төмөр замын вокзал, Баянгол дүүргийн ЗДТГ.

Тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 2 хүртэл Нисэхийн орон сууцны барилгууд, "Чингис хаан" нисэх буудал, Толгойт орчмын орон сууцнууд, цэвэрлэх байгууламж, цэргийн хотхон, "Автобус-2", "Дэвшил трейд" ХХК, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, "Улаанбаатар импэкс" ХХК, Нефть бааз орчмын хэрэглэгчид.

Зургаадугаар сарын 2-20 хүртэл "Т3"-ын дээд сургууль, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, "UB" палас, "Бэгдү" ХХК, аравдугаар хорооллын замын хойд хэсэг, Техник импорт, Гуравдугаар эмнэлэг орчмын орон сууцууд, Гэмтлийн эмнэлэг, "Эко констракшн" ХХК-ийн орон сууцны барилгууд, нэгдүгээр хороолол ЦТП-1,2,3,4,5 сүлжээ, "Талх чихэр" компани, Москва хороолол, Цахилгаан тээвэр компани, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, Ханын материалын орон сууцууд, Таван шар, Алтан тариа, Нефть бааз орчмын орон сууц, албан газрууд, ОСНАА-н "Ашид ундрах", "Ганга өргөө", "Санни хаус"-ын ЦТП-11, "Хөх асар"-ын ЦТП-10, "Өнөр горхи", Өнөр хотхон, "Толгойт инк" ХХК-ийн орон сууцны барилгууд.

Зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 1 хүртэл Болгарын ЭСЯ, "Тэнгэрийн цаг" ХХК, Солонгосын ЭСЯ, 21 дүгээр сургууль, 13 хорооллын ЦТП-1, 2, СЭЗДС, ХХААХҮЯ, "Баянзүрх" хүнсний зах, 12 дугаар хороолол ЦТП-1, Хоёрдугаар эмнэлэг, Английн ЭСЯ, "Хаан палас" зочид буудал, Жуковын музей, 15 дугаар хорооллын орон сууцууд, "Энхүүд" ХХК, "Монголшуудан" транс, БЗД-ийн эмнэлэг, ШУА-ийн хотхон орчмын хэрэглэгчид, "ГМ" компани, "Хаусинг сервис", "Сансар Өргөө" компанийн орон сууцууд.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top