Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга Г.Ганболдтой 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулав. Монгол Улсын хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар Шадар сайд 21 аймгийн Засаг дарга тус бүртэй гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг тодорхой болгонхарилцан үүрэг хүлээдэг бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшинтэй 2018 оны хувьд гэрээ байгуулсан анхны Засаг дарга Өвөрхангайнх боллоо.
Сэтгэгдэл ( 0 )