Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг муж дахь Лаосын ардын армийн батальонд Монголын Засгийн газар 1000 хонь нийлүүлэхээр тохиролцлоо гэж “Лаос Таймс” цахим хуудас мэдээлсэн тухай МОНЦАМЭ агентлаг мэдээлжээ. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Лаосын Сиангкхуанг мужийн захирагч Сомкот Мангомек нар өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ ийн тохиролцоонд хүрсэн байна” гэж дурджээ. Лаосчуудад монголчууд хонь өгөх нь шинэ зүйл биш бололтой байдаг. Манай улс социалист нийгмийн үед Лаос улсад дэмжлэг үзүүлж “Найрамдал” эмнэлэг байгуулж, эмч, мэргэжилнүүдээ ажиллуулан Европ эмчилгээг нэвтрүүлж байсан түүхтэй.
Үүгээр зогсохгүй хонь, мал ч бэлэглэж байжээ. Монгол-Лаосын “Найрамдал” эмнэлэгт ажилласан анхны багийн ахлагч, ахмад эмч Х.Лхасүрэн Монголчууд Лаост хонины ферм хөгжүүлсэн талаар “Биднээс жаахан зайтай газар хонины аж ахуй байрладаг байсан. Тэнд хоёр Монгол мэргэжилтэн ажиллана. Монголоос гурван төлгөн хуц аваачсан юм билээ. Нэг хуц нь мөргөлдөж байхдаа гэмтээд үхчихсэн, хоёр нь үлдсэн. Лаосчууд монгол хуцны төл сэргэлэн цовоо, бойжилт түргэнтэй гэлцэнэ. Хонинуудыг эрлийзжүүлж үүлдэр угсааг нь сайжруулж байсан болов уу.
Манай хоёр мэргэжилтэн Монгол хониндоо өгөх тэжээлийг Монгол нутгийнхаа сортыг тусгайлан тариалж бэлтгэдэг байснаа тэндхийн өвс, ургамал нь зохицож байсан учраас больсон. Түүнээс биш Вьетнамд аваачсан хонь шиг үс ноос нь зулгараад, туруу нь дэвтсэн нь үгүй. Ноосыг нь хяргадаг байсан. Лаосчууд төл хөнгөлөхийг мэдэхгүй. Эр хонь бүхэн нь хуц. Монгол мэргэжилтнүүд очоод төлийг нь хөнгөлөхөд их гайхсан гэдэг. Түүнээс хойш Лаосчууд төл хөнгөлдөг болсон байсан” гэж хуучилсан.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 6 )
буянт малаа тэгэж тамыг нь цайтал тарчлаан үхүүлж яах нь вэ..хөөрхийг.. тэнэг казах авгайг сахарын цөлрүү цөлөлтэй нь билээ..хүйтэн сэрүүн орны малыг яаж тэр халуун оронд аваачна гэж толгойд нь багтдаг байнаа..мангарууд монголын буяныг барах гэж их л тэлчилж байна даа.гайгүй цаг чинь ирэх бий вий.
araas n maan unshdag baisan aguu baigaaz
АНХААР. Энэ бол шинэ юм биш. Веьтнамын дайны үед 60 мянган хонь бэлэглэсэн нь дотроосоо өтөж үхээд барагдсан гэсэн. Халуун орны шимэгч өт хорхойн авгалдай Монгол хонины гэдэс дотор ороод устахгүй байна гэсэн үг. Махыг нь авах бол саяаар нь өгсөн ч яахав. Сонирхуулж хэлэхэд Хүннү гүрэн Хятадад үржлийн гүү, азрага худалдахыг хориглож байсан нь дэлхийн анхны худалдааны хориг гэдэг байх шүү.
1000 honi nutgaa sanaj , haluun orond tamaa tsaij dee.