ТОЙМ: Засгийн газар шатахуун импортлогчдод буулт ХИЙЛЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 28

Өнгөрч буй долоо хоног улстөр, нийгэмд багагүй бухимдал, хүлээлт үүсгэсэн өдрүүдээр үргэлжиллээ. Зиндаа.мн сайт долоон хоногийн үйл явдлын тоймыг хүргэж байна

Зарим төрлийн шатахууны Онцгой албан татварыг  тэглэв

Долоо хоногийн гол үйл явдлын нэг яах аргагүй шатахууны зохиомлол хомсдол байла. Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох, зохицуулах эрх Засгийн газарт байдаг. Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргалаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн. Уул, уурхайн салбарт орлого өндөр байгаа учраас ДТ, АИ-95, АИ-98-ыг боломжтой хүмүүс голчлон хэрэглэдэг учраас татварыг үлдээсэн. Зах зээлийн зарчмаар татварыг оногдуулаад явахаар боллло. Гадаад зах зээлд нефтийн үнэ савалгаатай учраас Засгийн газар иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд зохицуулалт хийжээ.

Шатахуун импортлогчид ард түмнийг бухимдуулж, Засгийн газарт дарамжт үзүүлсэнээр ийнхүү санасандаа хүрч зарим төрлийн шатахууныхаа Онцгой албан татварыг  тэглүүлэв. Засгийн газраас ийнхүү шийддэр эхлэнгүүт Тэс петролиумаас эхлээд шатахуунаа буулгаж эхэлсэн юм. Үүнийг сайн жишиг гэж хэлэхгүй л болов уу.  

Газрын тос боловсруулах үйлдвэр барина 

Шатахуун импортлогчид хомсдол үүсгэсэн өдрүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатайг эрх баригчид ч иргэд ч улам бүр мэдэрсэн болов уу. Хөрөнгө оруулалт үндсэндээ шийдэгдсэн, Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн. Энэтхэг улсын тэрбум ам.долларын зээлээр барина. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаана байгуулахаа шийдвэрлэснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараа мэдэгдсэн. Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас Газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр шийдлээ.

Тус суманд 50 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов. Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм. Ийнхүү шатахуун импортлогчид эрх ашгийнхаа төлөө шатахууны хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулсан явдалд Засгийн газар цэг тавилаа. Цаашид Засгийн газар шатахуун импортлогчдын хүсэлд хөтлөгдөж явахгүйн тулд  газрын тосны үйлдвэрээ хугацаа алдахгүй барих нь юу юунаас чухал байна.

 Европын холбооны “Хар жагсаалт”-аас гарлаа

Энэ Засгийн газрын үед хэрэгжиж байгаа бас нэг зүйл нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтаас гарсан явдал. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн юм.

Олон улсын валютын сангийнхантай уулзлаа

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөлтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яг одоо уулзаж байна. Уулзалтаар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжих, валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханг тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, зээлжих зэрэг нэг шатаар ахисан зэрэг олон эерэг үзүүлэлт гарсныг дүгнэн ярилцлаа.

Уулзалтын үеэр ОУВС-ийнхантай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэн харах, цаашид хамтран ажиллах, ойлголцох зүйл олон байгааг Сангийн сайд онцолж байсан юм.

Хэлэлцээрийн ширээнд сууснаар Хувь хүний онцгой албан татвар болон шатахууны онцгой албан татваруудыг эргэж харах асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын дарга Вьетнамд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо.  Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавилаа. Мөн үеэр  зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийсэн юм.  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзсан байна Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга БНСВУ-д ийнхүү  найман жилийн дараа айлчлах гэж байгаа юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.9) 2018 оны 01 сарын 29

Сахил хүртээд шал дордов гэдэг үлгэр чинь биелэлээ олжээ. Шатхуун импортлогчид одоо бүр өндөр үнээрч зарахаа байчихлаа.Төр засгийн шийдвэр хүчгүйдэнэ гэж энэ байх

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 29

Дэлхийн хэмжээнд шатахууны үнэ өсөөд байхад яалтайв дээ. Өөрсдөө хийж чаддаггүйгээс хойш...

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 29

УИХ-ыг тараа гэх юм. Дахиад л сонгууль болно. Өмнөх шиг АН-ын луйварчид гараад ирвэл улс орон дахиад л дампуурна биз дээ.

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 29

Шатахуун импортлогчид нефьт боловсруулах үйлдвэр бариулахгүйн төлөө маш олон жил гүйлээ. Одоо болсон. Яаралтай боловсруулах үйлдвэр барьж наадуулыгаа дампууруул. Ард түмний зовлонгоор хооллогсод...

0  |  0
Иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 29

Монголын төрд ажиллагсад; 1-рт; ХУРЦАД 2-рт; ОЛИГАРХИ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДАД барьцаалагдсан хөдлөшгүй үнэн бодит байгаа НОТОЛГОО... 3-рт; Ийм болохоор УИХ-ыг яаралтай тараах. 4-рт; Аливаа намаас бус Ард түмэн дундаасаа ”АТИХ”-ийг байгуулах хэрэгтэй. 5-рт; Энэ үүднээс тэмцэж ялалт байгуулах хэрэгтэй. 6-рт; яэс тэгвээс СӨНӨНӨ.

0  |  0
Зочин(122.201.22.181) 2018 оны 01 сарын 28

Татаасаар

0  |  0
Зочин(122.201.22.181) 2018 оны 01 сарын 28

Дизель түлшний асуудал хэцүү болчихлоо доо хөдөө аж ахуй газар тариалангийн бүх машин дизёлээр хөдөлнө уул уурхайн мөнгөтэй гэхэд газар тариалан хэцүү юм даа татахаар амыг нь таглах гэж байж магадгүй ачаа тээврээр амьдралаа залгадаг иргэдэд хатуу тусаж бна бас л дизёлээр явдаг машинууд ш дээ

0  |  0
Баадай(66.181.185.239) 2018 оны 01 сарын 28

Дизел хийж амьдралаа залгуулдаг микро портерын жолооч нар дээдсийн зиндаанд орж амьдрал нь сайхан болсон юм байна

0  |  0
Irgen(103.212.117.148) 2018 оны 01 сарын 28

Neg shiidver gargana.Yamarch bodlogo sudalgaagui shiidver gargaad ergeed jaahan eserguutseltei tulgarahaaraa uurchildug ergej butsdag ni yamar bodlogo ve.SHINE ERGELTIIN BODLOGO geh uu ULS TURIIN UYAN HATAN BODLOGO geh uu. Yu gej oilgovol boloh ve

0  |  0
зочин(202.179.26.161) 2018 оны 01 сарын 28

МАН Хүрэлсүхийн Засгийн газар угаасаа л Ард иргэдээ ямар аргаар яаж Шулж мөлжихөв л гэж бодохоос биш Ард иргэдийнхээ Амьдралд нааштай зүйл хийе гэсэн ч Ухаан чадал нь хүрэхгүй тийм Сэтгэл ч байхгүй дээ Тийм дээ л Шатахуун импортлогчидын толгойг илээд доривтой Арга хэмжээ авч чадахгүй байгаа ш дээ

0  |  0
Top