Өвс, тэжээлийн үнэ өсөх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30
Өвөлжилт ихэнх нутгаар хүндэрч импортоор оруулж ирсэн өвс тэжээлийг олгож эхэлжээ. Тухайлбал, Төв аймгийн зургаан суманд дотоодын таван компани импортын өвс тэжээл олгох цэг байгуулж, малчдад хямд үнээр  олгож байгаа аж.

“Чансаа хан хөхий” холдинг, “Милл Хаус” ХХК, “GOTT” ХХК, Раваанаа” ХХК, “Делта” холдингийн “Mind teach” ХХК зэрэг дотоодын таван компани ОХУ-аас авсан өвс, тэжээлээ өвөлжилт хүндэрсэн сумдад нийлүүлэх зорилгоор Эрдэнэ, Лүн, Бүрэн, Баянчандмань, Батсүмбэр зэрэг сумдад зургаан цэг байгуулан ажиллаж байгаа нь тэр аж. Импортоор орж ирж байгаа өвс тэжээлүүдийг хямдралтай үнээр буюу 10500-11000 төгрөгөөр борлуулж байгаа. Харин энэ сарын эхээр боодол өвс 6000-8000, тэжээл 8000-15000 төгрөгийн үнэтэй байжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top