Цас их орсны улмаас Архангай аймгийн 11 даваа хаагдсан мэдээтэй байна. Тодруулбал Ихтамир сумын Хөх, Хэц, Улаалзайн даваа, Чулуут сумын Эг, Номгоны даваа, Өгийнуур сумын Шандын даваа, Хашаат сумын Өлийн даваа, Цэнхэр сумын Хуулзуур, Ар тэрэгтийн даваа, Төвшрүүлэх сумын Гурвын даваа, Хэсгийн даваа зэрэг 11 даваа цасанд хаагджээ. Харин улсын болон орон нутгийн чанартай зам саадгүй, чөлөөтэй нэвтэрч байгаа аж.
Харин Хотонт сумаас Орхон баг, Улаан чулуу багууд руу явах зам хаагдажээ. Архангай аймагт өнөөдрийг хүртэлх гурван сарын хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа цас оржээ. Цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )