Малчид тэтгэвэр авах хууль эрхзүйн нөхцөл бүрдэж, эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Гэвч малчид тэтгэвэр тогтоолгоход тухайн иргэнийг малчин гэдгийг нь нотлоход мал тооллогын баримт чухал нөлөөтэйг ойлгуулаагүйгээс бичиг баримтынхаа бүртгэлд хавсаргалгүй очих нь их байгаа аж.
Иймд Увс аймгийн 19 сумын статистик хариуцсан албан тушаалтнуудад дор бүрнээ мал тооллогын баримтаа мэдээлэн холбогдох яамтай хамтарч ажиллахыг аймгийн ЗДТГ-аас үүрэг болгоод байна. Нийгмийн даатгалын шимтгэл 20-иос доошгүй жил төлсөн, үүнээс 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарах юм. Харин эмэгтэй малчдын хувьд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, үүнээс 12-оос доошгүй жилд нь малчнаар ажилласан бол 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )