Тэмээдийг ноцтой өвдөөгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01
Увс аймгийн гурван ч суманд тэмээний өвчин гарлаа гэсэн дуудлага ҮХААГ-ын Мал эмнэлгийн хэлтэст иржээ. Тухайлбал, Өлгий, Наранбулаг, Завхан суманд тэмээ өвчилсөн гэх мэдээлэл тархсаны дагуу дуудлага хүргүүлжээ. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажиллан, ноцтой халдварт өвчин биш гэсэн хариултыг өгсөн байна.
 Увс аймгийн хувьд мялзангаас өөр ноцтой малын халдварт өвчин сүүлийн жилүүдэд гараагүй байна. Малын халдварт өвчний голомтот бүс нутагт ойрхон гэдэг утгаараа байнгын урьдчилсан сэргийлэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг  мэргэжлийн хүмүүс онцолжээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahah(108.171.131.188) 2018 оны 02 сарын 26

temee uuruu tegej helj bna yy

0  |  0
Ах(103.229.123.223) 2018 оны 02 сарын 02

Нэртэй нь дээр ”тэмээ нарыг” гэж бичээч!!!

0  |  0
zozcin(83.99.233.42) 2018 оны 02 сарын 02

ene lav mongol hun bish ee Temeed baihdaa yahav dee

0  |  0
Zulaa (66.181.179.93) 2018 оны 02 сарын 01

Тэмээ ноцтой өвдөөгүй. .... газрын тэмээн сүрэгт өвчин гараагүй гэж бичдээ Зулаа нэр нэгтээ

0  |  0
Зочин (43.228.129.65) 2018 оны 02 сарын 01

Тэмээд байхдаа яахав дээ!!!!

0  |  0
Top