Өнгөрсөн сарын дунд үед Хөвсгөл нууранд машин цөмөрч живсэн явдал гарсан. Тодруулбал залуу багш нарын уралдаанд оролцоод буцаж явсан Ханх сумын сургуулийн багш нар УАЗ фургон машинтай явж байгаад цөмөрч золоор өөрсдөө амьд гарсан тухай өмнө нь мэдээлсэн.
Тиймээс аймгийн Цагдаагийн газраас Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр өвлийн цагаар зорчдог хөдөлгөөнийг хянах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хатгал тосгон, Ханх сумын чиглэлд хөдөлгөөнт хяналтын постыг тогтмол ажиллуулж эхэлжээ.
Мөн ихэвчлэн Хөвсгөл нуураар зорчдог Хатгал, Ханх тосгоны иргэдэд санамж сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгч байгаа аж. Энэ жилийн хувьд мөсний хөлдөлт нимгэн, хар, цагаан хил их байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг энэ сарын 25 хүртэл түр хориглоод байгаа гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )