Мөн чанараас мөнгөнд хүрсэн жагсаалын үнэ цэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

Социализмын үед “Майн баяр”, “Октябрийн баяр” гээд талархлын, билгэ тэмдгийн гэмээр жагсаал зохион байгуулж, ах дүүгийн найрамдалт харьцааг социалист орнуудад тунхаглан таниулсан, тал зассан гэмээр үйл явдал болдог байв. Харин нийгмийн чиг хандлагад өөрчлөлтийн салхи сэвэлзэх үеэр буюу 1989 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбай дээр Төр засгийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан цагаас хойш жагсаж үзээгүй хүн үгүй болоо биз ээ.

Ерээд онд анхлан жагсаж байхад жагсагчдын идэвхи сайн байв. Энэ нь олон уичр шалтгаантай. Нэгдүгээрт, нийгмийн хандлага ерөөсөө өөрчлөлт шинэчлэлд тэмүүлж  байсан үе. Хоёрдугаарт, социалист нийгэм задран унаж, ажилтай хүн ховор байв. Энэ хэрээр жагсаал цуглаанд оролцогчдын хүрээ өргөн байлаа. Гуравдугаарт, жинхэнэ шударга өрсөлдөөнт нийгмийг байгуулах чин хүсэл хүмүүст байсан учраас ардчилагчдад итгэл үзүүлж байсан хэрэг. Дөрөвдүгээрт, олон жил тогтвортой нийгэмд амьдарсан хүмүүс чухам юу болоод байгааг мэдэж ойлгох гэж очдог байв. Ийм шалтгаалах олон зүйлс нь хүмүүсийг нэгтгэж байсан бол ерээд оны сүүл үеэс эхлэн жагсагчдын хүрээ хумигдсан.

Яг дээрх шалтгаануудын мөн чанар алдагдаж, жагсаалын зорилго нь хэт эрх ашгийн төлөө хэлбийсэн учраас иргэд жагсах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн хэрэг. Ялангуяа 1989-1990 онд жагсаж тэмцэж өлсөж явсан нөхөд Төрийн толгойд арваад жил болсон ч үндсэн зорилгоосоо хазайж, хувийн болон бүлэглэлийн эрх ашигт хутгалдсан учраас ийнхүү жагсагчдын тоог эрс цөөлж, сүүлдээ бүр байхгүй болгосон.

Мэдээжийн хэрэг, ард түмний дуу хоолой тэдний идэвхийн хүрээнд ардчилсан Монгол Улсыг ахин шинээр бий болгосон “авторууд”  маань ард түмний жагсаалыг өнөөдөр ч хэвээр барихыг хүсэлгүй яахав. Өөрөөр хэлбэл тэдэнд ард түмэнтэй, өргөн хүрээтэй болж харагдах нь юу юунаас чухал байна. Түүнээс бус “ардчилагчид” маань түмний дэмжлэг авахаа аль эрт больсон. Өнөөдөр “дүр эсгэсэн ардчилагчид” маань 10 хүрэхгүй суудалтай парламентийн буланд бухимдан суугаагаас харж болно.

Тиймээс аливаа жагсаалд тусгайлсан төсөв бий болгож өгснөөр сэтгэл зүрхний бус мөнгөний жагсаал хийх болсон учиртай. Үнэнийг хэлэхэд өнөөдөр жагсаал бүхний ар талд улстөрийн хүчин, ямар нэгэн олигархи бүлгийн эрх ашиг цухалзаж байдгийг нуух хэрэггүй. Иргэний хөдөлгөөн нэрийн дор жагсаж байгаа бүлэглэл ч сайн дураараа жагсаад байгаа хэрэг биш. Энэ бүх хөдөлгөөний ар талд улстөр, бизнесийн бүлэглэл бий. Энэ бүхний ар талд аль нэг улстөрийн хүчний ашиг сонирхол бий. Нуух ямар ч аргагүй болчихсон зүйл.

Иргэний хөдөлгөөнөөс тодорсон С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан нарыг өөрийнхөө хүсэл зорилгоор, ард түмнийг талбай дээр нэгтгэж байсан гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. С.Ганбаатарын хувьд ид жагсаж байхдаа аль ч талд үйлчлэхийн зэрэгцээ өөрийгөө нийгэмд таниулсаар УИХ-д орж ирсэн түүхтэй. Сүүлдээ жагсаалын захиалга авдаг болсон гэх ч яриа байдаг. Үнэн худлыг нотлох арга алга.


Г.Уянга тэргүүтэй “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны удаа дараагийн тэмцэл, түүний ар талд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ашиг сонирхол байсныг бүгд мэднэ. Ж.Батзандан, О.Магнай нарын ар талд бизнес улстөрийн бүлэглэлийн эрх ашиг байсан гэдэг. Тэр ч бүү хэл “Долдугаар сарын 1”-ний үймээний өмнө Ж.Батзанданг Хятадын Элчин сайдын яамнаас гарч харагдсан гэх хардлага ч өдгөө хэвлэлийн архивт зураг хөрөгтэйгөө бий. Г.Баасангийн хувьд ч олз хайсан жагсаалыг удаа дараа зохион байгуулж, Ахмадын холбооны барилгыг Төртэй булаалдаж явсан нь зөвхөн хувийн эрх ашиг юм. Одоо эд нар бүгд хүсэл зорилгодоо хүрсэн учраас хэзээ ч ахин жагсахгүй.

Жишээ нь, С.Ганбаатар нийгэмд танигдсан өндөр рейтэнгтэй улстөрч болж хувирсан. УИХ-д нэг удаа сонгогдож, өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 400 гаруй мянган хүний санал цуглуулчихсан хүнд одоо жагсах ямар хэрэг байгаа юм. Ж.Батзандан парламентад хоёр удаа сонгогдсон туршлагатай “шударга” нэр зүүсэн гишүүн болсон. Баянзүрх дүүрэгт рейтэнг өндөртэй улстөрийн тоонд зүй ёсоор орж байхад жагсах ямар ч хэрэг алга. Г.Уянга УИХ-д сууж, өдгөө хаашаа ч эргэсэн өөртөө татах хүчтэй нэгэн болсон. Ерөнхийөгч Х.Баттулгаас эхлээд улстөрийн аль ч хүчнээс дэмжлэг авах хэмжээнд өссөн учраас жагсаж хоолойгоо сөөтөл хашхирах ямар ч шаардлагагүй. О.Магнай Төрийн албаар дамжиж, өдгөө АН-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. АН-ын талд ялалт ирж, цэнхэр туг хатгалаа бол О.Магнай АН-аас хүссэн албан тушаалаа авч чадах хэмжээнд хүрсэн учраас жагсаж, өөрийгөө шоронд гянданд хорих хүртэл тэмцэо өрнүүлэх шаардлагагүй. Г.Баасангийн хувьд амьдралаа төвхнүүлж, АТГ-ын ОНЗ-ын тэргүүн гэх албатай гээд бүгд өөр өөрийн тохирох хүсэл тэмүүлэлдээ хүрсэн байгааг хар.

Саяхан АН-аас зохион байгуулсан жагсаалд оролцсон хүмүүс хүсэл сонирхлоороо ирсэн гэж бодож байгаа бол бас л эндүүрэл. Тэртээ тэргүй асуудал маш ойлгомжтой байв. Тэгэхээр сөрөг хүчний сөрж зогссон улстөрийн тоглоомонд очих тэнэг нэг ч байхгүй. Гагцхүү үүний ар талд санхүүгийн асуудал ноёрхож байгаа нь хүмүүсийг дуртай ч дургүй талбай дээр авчирсан. Түүнээс бус талхныхаа мөнгийг олох гэж зүдэрч байгаа хүмүүс, АН-ын жагсаалд очиж, олс лоозон барьж, хайрцаг үүрэн даарч хөрөх үү. Хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр очиж ажлаа алдах тэнэг өнөөдөр Монгол Улсад нэг ч байхгүй болсон. Гагцхүү жагсаалын ар талд санхүүгийн асуудал байгаад л хамаг учир оршино.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2018 оны 02 сарын 04

xoshin shogiin uzuulber xen itgej ed nartai tsagaa aldax ve ? 10000 taraasan avsan mortoloo ochoogyi shuu

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 02 сарын 03

Сүржин нэртэй даржин жагсаал болсон доо?! Дүр эсгэсэн ардчилагчид ч явахаа байлаа даа?! Тараа таниулчихжээ?! Ардчиллын нэр барьсан анархистууд болжээ?!?! Ардчиллын нэр хүндийг навс унагаалаа?! Одоо ард түмэн ардчиллыг үзэн яддаг болсон байна. Ардчиллыг ардчилагчдаас аврах цаг болжээ?!?!?!

0  |  0
Зочин (66.181.180.244) 2018 оны 02 сарын 03

АН-ын дарга Эрдэнэд их баярлалаа.Ийм жагсаалыг ойрын үед хараагүй болохоор урлагын тоглолт ч үзээд байгаа юм шиг.Жагсаалд оролцож байгаа хүмүүс нь хооро

0  |  0
Zochin(103.26.194.138) 2018 оны 02 сарын 03

Жагсаалыг хэн санрүүжүүлэв шалгах хэрэгтэй . С. Эрдэнэ ийм их хэмжээний мөнгө хаанаас гаргаж жагсаал зохион байгуулав. Н. Энхбаяар оролцсон н. Баасанхүүгийн ордонд зохион байгуулсан хуралаас ч.илүү мөнгөөр зохион байгуулсан байхаа С. Эрдэнэ . Н. Энхбаяар хоёр . МАХН энэ жагсаалд орж нэр хүндээ унагах хэрэг байсан уу . С. Эрдэнэ МАХН нэр хүндийг унагах давхар бодлого байгаам биш үү. С. Эрдэнийг Намбарын том жаал дагаж далжигнаад байвал 2020 оны сонгуульд сураг байхгүй улс төрөөс С. Эрдэнийн хам арчигдаад тэтгэвийн өвөө нар.болно. Хийж бүтээж.байгаа.хүмүүс рүүгээ дайрах тусам ард.түмэн ялгана.

0  |  0
Болд(43.228.131.110) 2018 оны 02 сарын 03

Ууганбаяр гэж нэг алиа марган бацаан зүгээр тэнэгтээрэй. Энэ жагсаалыг дэмжиж очсон нэг ч хүн байхгүй нэчижээ бас.

0  |  0
Top