Алс зүүн хязгаар Дорнод аймгийн төвд шатахууны үнэ 30-210 төгрөгөөр, харин сумдад 50-100 төгрөгөөр нэмэгдсэн мэдээтэй байна. Тодруулбал тус аймагт шатхууны үнэ тогтвортой байсанаа гэнэт дизель түлш 1810-аас 2020 төгрөг, АИ95 шатахуун 1920-иос 2000 төгрөг, А80 шатахуун 1570-аас 1640 төгрөг, АИ92 шатахуун 1680-аас 1750 төгрөг болгон өсгөжээ.
Асуудлын гол нь саяхан АИ92, А80 шатахууны импортын онцгой албан татварыг тэглэж энэ төрлийн шатахууны үнэ нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдлээ гэж мэдээлж байсан ч ийнхүү орон нутагт шатахууны үнийг нэмж байгаад иргэд бухимдалтай байгаа аж.
Угтаа нефть импортлогчдод онцгой албан татвар тэглэсэн шатахууны үнийг нэмэхгүй байх, дээрээс нь шатахууны хязгаарлалт хийхгүй байх мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах эрх ШӨХТГ–т бий. Энэ талаар ШӨХТГ-ын Дорнод аймаг дахь улсын байцаагчаас тодруулахад, орон нутагт шатахууны үнэ нэмсэн асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ. Тус аймагт нефть импортлогч найман аж ахуй нэгжийн 20 гаруй шатахуун түгээх станц төвлөрдөг аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Шатахууны хомстол хаан ч хэвээрээ байгаа шүү.Төрийн шийдвэрийг үл тоодог том толгойтой нөхдүүдээ хариуцлага тооцооч.Хаана байна тусгай зөвшөөрлийг нь цуцлана гэсэн чадахгүй юм байна л дөө.
Улсын нийслэл хот доторхи газруудаа хянаж чадахгүй байж юу нь дорнод аймаг бэ?
Дорнодынхон оросоос бинзенээ хямдхан оруулаад ирээч дээ хэдэн мөнгөтэй хүн нийлээд хоёр машинтай байхад л цөм хийх биш үү үгүй бол Тамсагын газрын тосоо гаргахгүй гээд л зогсоогооч